Билингвизм гэдэг нь хоёр хэлийг "ус цас” шиг ашиглаж чадах чадварыг илтгэж буй мэргэжлийн нэр томьёо юм. Дэлхий ертөнц глобалчлагдахын хэрээр ийм чадвартай хүүхдүүдийн тоо өсч байна. Жишээлбэл, холимог гэр бүлд өсч байгаа хүүхэд, эсвэл гадаад улсад байгаа хүүхдүүд гэртээ эцэг эхийн төрөлх хэлээр, цэцэрлэг сургууль дээрээ тухайн орны хэлээр харилцах чадвартай болж хүмүүждэг. Хүүхэд билингвизмтэй болж хүмүүжих нэгэн сонирхолтой жишээ нь, хэрэв хүүхэд асрагч нь өөр улсын иргэн бол хүүхэд тухайн хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн байдаг байна. Вилингвизмтэй болох чухал хүчин зүйлүүдийн нэг нь аль хэлээр хүүхэдтэй илүү их харьцаж, ярилцаж байгаагаас нэлээн хамаардаг болохыг үүнээс дүгнэж болно.
Хүүхэд нь 0-2 настайдаа орчин тойронд ярилцаж буй хүмүүсийн харьцаа, дуу хөгжим зэргээс үгийн баялагаа баяжуулж байдаг. 2-5 насандаа ямар хүмүүстэй ямар орчинд аль хэлээр ярихаа сонгож чаддаг болсон байна. Мөн нэг хэлээр ярьж байхдаа 2 дахь хэлээр тухайн өгүүлбэрийг тархиндаа бэлтгэсэн байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Түүнээс гадна эдгээр хүүхдүүд нийгэмд илүү нээлттэй, чадварлаг хүн болон төлөвшиж, өөр бусад хэлийг ч төвөггүй сурч чаддаг нь билингвизмийн давуу талуудын нэг юм.
Гэхдээ зарим тохиолдолд хүүхэд оройтож хэлд орох, өгүүлбэртээ хоёр хэлний үгнүүдийг хольж ашиглах, ямар хэлээр яриад байгаа нь ярилцаж байгаа хүндээ мэдэгдэхээ болих гэх мэт сөрөг талууд байгааг мартаж болохгүй юм. Хэрэв та төрөлх хэлнээс гаднах 2-догч хэлийг төгс мэдэхгүй бол вилингвизмтэй болгох гэж хүүхэд дээрээ "амьд туршилт” хийхгүй байхыг эрдэмтэд бас зөвлөж байна. Хэлний ачаар хүмүүс хоорондоо мэдээлэл солилцож, эсрэг хүнийхээ бодол санааг ойлгож боловсруулан сэтгэж, өөрийгөө илэрхийлэх харилцааны чухал хэрэгсэл юм.
Хүрээлэн
буй орчны аливаа нөхцөлд дасан зохицох тархины уян хатан чадвар
(пластицит) хүүхдэд маш илүү байдаг нь вилингвизмтэй болж хүмүүжих гол
тулгуур хүчин зүйл юм. Жишээлбэл, хүүхдийн тархи эхийн хэвлийд байх
хугацаанд ч гэсэн бидний ярьж буй зүйлийг хүлээн авч боловсруулж байдаг
байна. Тэгэхээр хүүхэдтэйгээ жирэмсэн байх үедээ ярилцах нь хэл ярианы
хөгжилд эерэгээр нөлөөлдөг байна. Вилингвизмтэй болж байгаа нь эргэн
тойрон орчноо дүгнэн боловсруулж буй хүүхдийн тархины чадварын илтгэл
юм. Ялангуяа холимог гэр бүлийн хувьд, тус тусын хэлээр хүүхэдтэй
харилцах нь вилингвизмтэй болох үндсийг тавина. Энэ нь магадгүй эцэг
эхийн хувьд хамгийн "хэцүү даалгавар” байж болох юм. Гэхдээ та өөрөөрөө
байж, хүүхэдтэйгээ ярилцаж байвал, хүүхэд тань билингвизмтэй байна уу,
үгүй юу хамаагүй өөрийн гэсэн бодол санаатай хүн болон хүмүүжиж нийгэмд
өөрийн байр суурийг олох болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих