2012 оны УИХ-ын сонгуулиар МАН "Зугтаж биш, зүтгэж амьдарна" гэсэн уриаг сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж байлаа. Сонгууль болохоос хэдхэн сарын өмнө засагт хамтран ажиллаж байсан АН хаалга саваад гарсан учраас дээрх уриаг гаргасан хэрэг. Тухайн үөд АН ажлаас зугтсан ч сонгогчид ажилд зүтгүүлэхээр Засгийн газар байгуулах эрх олгосон. Тэр цагаас хойш АН-ынхан зүтгэж ч байна, зугтаж ч байна. Зүтгэх нь угаасаа тэдний үүрэг. Харин зугтах нь ажил биш алдаа. Тэр тусмаа хариуцлагаас зугтана гэдэг ёс зүйн том алдаа. Энэ алдааг эхлээд Ерөнхий сайд, Шадар сайд, салбарын зарим сайд гаргасан бол одоо Засгийн газар танхимаараа, УИХ дахь АН-ын бүлэг гаргалаа.
Засгийн газар одоо "ЭЗЭН 100" хөтөлбөрийн үр дүнгийн хариуцлагаас зугтаж байна.
Өнгөрсөн
хавар Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах
зорилгоор "ЭЗЭН 100" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн 100
хоногийн тоолуур гүйж эхлэх үөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
"100 хоногийн хугацаанд үр дүн гарахгүй бол олонхи дотроо хариуцлагын
асуудал ярина" гэж мэдэгдсэн юм. Энэ бол Д.Эрдэнэбат гэдэг хувь хүний үг
биш, АН-ын бүлгийн байр суурь байв. Учир нь, тэрээр АН-ын бүлгийн
шийдвэрийг танилцуулж байхдаа дээрх үгийг хэлсэн юм. Мөн МАН-ын бүлэг
"АН дотроо хариуцлага ярихгүй бол бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг
тавина" гэж байлаа. Эдийн засагч, судлаачдын олонхи нь "100 хоног гэдэг
эдийн засгийг эрчимжүүлэхэд бага хугацаа. Тиймээс энэ хугацаанд ямар ч
нийгэм, эдийн засгийн байдал төдийлөн сайжрахгүй" гэсэн байр суурийг
илэрхийлж байв. 100 хоногийн хугацаа дуусахад энэ хүмүүсийн хэлсэн үнэн
болж хувирсантай хэн ч санал нийлнэ. Өөрөөр хэлбэл, 100 хоногийн
хугацаанд нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Тиймээс
дээрх хугацаа дуусахтай зэрэгцээд Засгийн газарт яаж хариуцлага тооцох
бол гэсэн хүлээлт нийгэмд үүсэв.
Харин 100 хоногийн хугацаа дуусмагц хоёр хөршийн төрийн манай улсад айлчилж таарсан нь Засгийн газарт боломж олгосон юм. Айлчлалууд ч өнгөрч, өнөө 100 хоногийнхоо үр дүнг ярих болсон. Харамсалтай нь 100 хоногт эдийн засаг идэвхжээгүй, харин Засгийн газрын РВ л идэвхжиж байлаа. Яам, агөнтлагуудын ажлын тайлан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч, бүгд ийм, тийм ажил хийсэн гэж ам уралдуулцгаасан. Дараа нь, Засгийн газрын бүтцийн давхацлаа арилгах тухайгаа мэдэгдсэн. Анх сонссон хүнд бол өөрсдөдөө дүн тавьж, дотроо хариуцлага хүлээлгэж байна гэж сонсогдох. Гэвч энэ нь зөвхөн хариуцлагаас зугтаж байгаа хэлбэр ажээ.
"100 хоногийн хугацаанд үр дүн гараагүй учраас" гэдэг үндэслэлээр АН-ын бүлэг амласан ёсоор дотроо хариуцлага ярихын оронд бүтцийн өөрчлөлт нэртэй хариуцлагын халхавч оруулаад ирлээ. Үнэндээ бүтцийн өөрчлөлтийн ард АН 100 хоногийн хариуцлагаас зугтаж байна.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих