Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ
хамтран "Архигүй амьдрал” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тус
аймаг энэ онд архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулахаар
21 сая төгрөг төсөвлөсөн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар,
Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн суманд үйл
ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг долоон
ресторан, 20 кафе, 22 баар, худалдан борлуулдаг 105 хүнсний дэлгүүрт
хяналт шалгалт явуулж, зөрчил дутагдал илэрсэн 51 аж ахуй нэгжид
сануулга өгч, есөн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан аж.
"Архигүй амьдрал” хөтөлбөрийн хүрээнд "Архинд донтох өвчтэй, оношилгоо,
эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 83 хүнийг албадан
саатуулж, үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих