Гадаад харилцааны сайдыг солих магадлал маш өндөр байгаа тухай хэвлэлүүд шуугиад эхэллээ. Лу.Болд энэ салбарт түүхэнд хамгийн их үүрэг гүйцтгэсэн сайдуудын нэгт зүй ёсоор орох буйзаа. Гадаад хэргийн сайд нарыг Чин ван Ханддоржоос хойш тоолж хийсэн ажлыг нь жагсаан бичвэл одоогийн Лу.Болд сайд шиг урт жагсаалт гаргаад ирэх хүн мэдээж ховор юм.
Яагаад Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Лу.Болд байж болохгүй гэж? Үүнийг яг одоо үгүйсгээд үндэслэлтэй нотолгоо гаргаад ирэх хүн одоогоор байхгүй ч Ерөнхийлөгчтэй зөвшилцөлд хүрсэн нэг зүйл нь Гадаад хэргийн сайдаар өөрийн хүнээ томилох болсон тухай "бор шувуу" юм. Тэгвэл Гадаад хэргийн сайдаар түүний зөвлөх Л.Пүрэвсүрэн байх уу? гэдэг асуулт гарч ирнэ. Түүнийг гадаад хэргийн далд сайд гэж нэрлэж байсан ч удаатай. Саяхны нэгэн хэвлэл дээр гадаад харилцааны яамны дотоод хэрэгт хүртэл оролцож "Засгийн газар, сайдын бодлого гэж юу байдаг юм, миний хэлснийг л хий” хэмээн зандарч байдаг тухай хатуу шүүмжлээд авсан байдаг. Мөн дэд сайд Д.Ганхуяг "Ховдын" гэсэн фигураар бүх зүйлд хүч түрж саяхан байгуулагдсан БНХАУ-ын Хайлаар хот дахь Монголын консулын газрын даргаар өөрийн төрсөн дүү Д.Ганхуяг хэмээх нөхрийг томилж дуулиан шуугиан дэгдээж байсан билээ.
Үүнээс хархад Лу.Болд сайд томоохон улс төрийн бүлэглэлтэй үзэлцэх, гадаадын өндөр дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулах, өдөр тутмын ажлаа эрхлэн явуулах, УИХ-ын гишүүний ажлаа хийх гээд үй олон хүндрэл бэрхшээл дунд яваа сайд бололтой.
Гадаад хэргийн яамыг зөнд нь хаяад явах уу? Нутгийн фигуруудтай тулах уу?
Мэдээж түүнд хүнд сонголт байгаа ч сайдаа хийгээд Гадаад хэргийн яаманд үүрлэсэн нөхдийг хөөн зайлуулж төрийн албыг цэвэр ариун байлгаж, мөргөн ирсэн эрх мэдлийн төлөө улайрагчдыг номхруулах их ажил өрнөх нь гарцаагүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих