УЛААН-ҮД. /ITAR-TASS/. Халх голын тулалдаанд оролцож байсан
Зөвлөлтийн танкуудын нэгийг Улаан-Үд хотын дурсгалын цогцолборт
байрлуулахыг Буриадын хайгуулчид санал болгожээ.
Энэ саналыг эрт тавьсан. Гэвч эрх баригчид дэмжээгүй гэж "Шилүүс” хайгуулын отрядын удирдагч Владимир Ефремов хэлсэн байна.
"Зөвлөлтийн танкуудаас ядаж нэгийг бид Монголоос авмаар байна. Монголд
хайгуул хийхдээ бид танкуудыг харсан. Тэдгээр танк Халх гол орчмын
сумдын агуулахуудад байсан. Манай танкууд тэнд олон байна. Танкуудыг
нэгийг нь Буриадын нийслэл хотод Зөвлөлт-Монголын дайчдын ялалтад
зориулсан дурсгалын цогцолборын төвд байрлуулж, тэр жилүүдэд болсон үйл
явдлын хосгүй баримт нотолгоо болгох боломжтой” гэж Ефремов ярьжээ.
Одоо Халх голын эрэгт болсон тулаанд амь үрэгдсэн дайчдыг дурсах газар
Улаан-Үд хотод байхгүй. Монголын голын эрэгт болсон тулаанд Буриадаас
бусад бүс нутгийнхаас илүү олон буюу 16000 хүн дайчлагдсан гэж тэрбээр
хэлсэн байна. "Тиймээс бид хамгийн их хохирол амссан. 2000 орчим дайчин
өнөө болтол сураггүй болсонд тооцогдож байна” гэж тэрбээр онцлон
дурджээ.
"Шилүүс” отряд Зөвлөлтийн дайчдыг хайхаар жил бүр Монголд ирдэг байна.
Тус отрядынхан есөн удаа хайгуул хийхдээ, 51 цэргийн шарилыг сэргээж,
дахин оршуулжээ. Японы милитаристуудыг ялсны 75 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлсэн энэ зун хайгуулд оролцогсод 266 дугаар дивизийн хоёр цэргийн
булшийг сэргээсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих