Баяндун сумын иргэн Б.Цэцэг тэргүүтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
нэгдэн сумандаа үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнүүдээ худалдан
борлуулах зорилгоор нэгдсэн цэг байгуулжээ. "Нутгийн брэнд
бүтээгдэхүүний төв” -д тус суманд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг
борлуулж сумынхаа иргэдэд үйлчлэх юм. . Энэхүү төв ашиглалтанд орсноор
гадна, дотны айлчин гийчид, худалдан авагч нар тус суманд үйлдвэрлэсэн
нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хайж цаг алдалгүй тус төвөөс нэгдсэн
байдлаар сонголтоо хийн худалдан авах боломжтойгоос гадна сумын
үйлдвэрлэгчдийн эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх давуу талтай..
нээгдэх юм. Одоогийн байдлаар Б.Цэцэг захиралтай "Баян халиу” үйлдвэрлэл
үйлчилгээний газар, Б.Мөнхцэцэг захиралтай сүү, цагаан идээний үйлдвэр
зэрэг газрууд бүтээгдэхүүнээ байршуулаад байна. Цаашид олон газрууд
өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5554
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих