Өмнөговь аймгийн нэгэн сонирхол татахуйц, гайхамшигт газруудын нэг. Хэрмэнцав нь Өмнөговь аймгийн хамгийн баруун захад оршдог бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 460 км-т оршино. Гурвантэс сумаас баруун тийшээ 150км зайтай байдаг. Хэрмэнцавын тогтоцын хувьд авч үзвэл олон зуун сая жилийн салхи шуурга, дунд ба шинэ төмөрлөгийн эриний тэнгис далайн усны элэгдлээр бий болсон 250км2 талбайг хамарсан 100-200м орчим өндөр, 10 км үргэлжилсэн дтдээш 1000м өндөртэй, том ангал цавуудыг үүсгэсэн асар том эрэг ганга билээ. Хэрмэн цавын эхэнд нутгийнхны цагдаа толгой гэдэг 10 м өндөр цонж бий. Зарим хүмүүс Харуул толгой гэх ажээ. Хэрмэн цав нь ямар ч амьдралгүй мэт байх ба үүгээрээ хүмүүсийн айдсыг хүргэдэг. Хэмэнцавын адагт баянбүрд бий. Хэрмэнцавын ойр хавьд буюу 70-80 км радиуст айл байхгүй, хүнгүй зэлүүд нутаг юм. Хэдийгээр координатыг нь тогтоосон боловч түүнд хүрэх зам нэлээн бүрхэг. Ганц удаагийн элсэн шуурганд замууд нь алга болсон байдаг. Зyны улиралд заримдаа маш халуун, +40-+50 хүрнэ. Агаарын хэмийн энэ их халуун машиныг их халаадаг. Сул хөрстэй учраас машин техникийн туулах чадварыг алдагдуулж байсан хэмээн нэгэн судлаач бичсэн байдаг. Тиймээс цэвэр усны нөөцөө базаагаад, хоол хүнс сайтай, холбоо барих техник хэрэгслэл, тоног төхөөрөмж бэлтгэж явах нь чухал. Хэрмэнцавыг зарим судлаачид "Өөр ертөнц”, "Эртний тэнгисийн ёроол”, "Сөнөсөн тэнгисийн ёроол” гэх мэтээр нэрийдсэн байдаг. 1965 онд Хэрмэнцаваас холгүй зүүн тийшээ 70км-т орших Алтан уулын өврөөс Махан идэшт гүрвэлийн дэлхийд хамгийн томоор тооцогдох цорын ганц олдвор болох 78 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олдсон. Хэрмэнцав нь үлэг гүрвэлийн олдворуудаараа алдартай. Хамгийн гол нь Хэрмэнцаваас эртний үлэг гүрвэлүүдийн яс нь бүтнээрээ олддог учраас шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Өдгөө ч гэсэн Хэрмэнцавд томоохон нээлтүүд эзнээ хүлээж байгаа боловуу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих