Болгарын озеки Котоошюүгийн зодог тайлах ёслол энэ сарын дөрвөнд Коккүгикан ордонд болов. Озекигийн үсэнд 350 хүн хайч хүргэж, хамгийн сүүлд Садогатакэ ояката магэ үсийг нь авснаар озеки Котоошюү, ояката Котоошюү болжээ.
Котоошюү "Та бүхний дэмжлэгээр 12 жил сүмо барилдлаа. Их баярлалаа” хэмээн нулимс унагажээ.
31 настай Котоошюү 2005 онд мэргэжлийн сүмод ороод 19 дэхь тэмцээндээ озеки цол хүртсэн нь хамгийн хурдан арслан болсон рекорд тогтоожээ.
Одоо тэр Японы иргэн, сүмогийн ояката болж шавь нараа өөрийнхөө хүрч чадаагүй ёкозүна болгох зорилготой байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих