Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Сумын төвийн шинэчлэл”
төслийг хэрэгжүүлж байгаа Баян-Уул суманд аймгийн засаг дарга С.Ганбат
ажиллалаа. Энэ ажлыг Монгол Дайвин ХХК гүйцэтгэхээр энэ оны 9-р сараас
эхлэн геодезийн хэмжилт хийж төслийн ажлаа эхлүүлээд байгаа юм.Одоогоор
2000 метр хатуу хучилттай замын ажлыг эхлээд хөрс хуулалт хийж 40 см
зузаантай суурь хучилтыг хийж дууссан,автозамтай огтолцож байгаа цэвэр
бохир ус,дулааны болон цахилгааны шугам ус зайлуулах системийн
хоолойнуудыг суурилуулж эхэлсэн,дулааны станцын барилгын засварыг
хийхээр хэмжилт хийж эхлээд байгаа юм байна.Энэ ажилд мэргэжлийн болон
туслах ажилтан нийт 27 хүн ажиллаж байгаа ба замын болон тээврийн
хэрэгслүүд хангалттайгаар ажиллаж байгааг тус компанийн зүгээс засаг
даргад танилцууллаа.Энэ төслийн урьдчилгаа санхүүжилтийн нэг тэрбум
орчим төгрөгийг одоогоор олгоод байгаа юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5587
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих