
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах "Цэрэг татлагын товчоо”-г нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахалж байгаа бөгөөд дүүрэг бүрт цэрэг татлагын товчоо байгуулсан байна.
Дүүргийн товчоод цэрийн албанд татагдагч иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгч, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, цэрэг татлагын байрыг бэлтгэнэ.
Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5597
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих