Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 12-ны өдрийн А/397 тоот "Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Хууль зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран, "Эрүүл жаргалтай- Монгол хүн” клубыг үүсгэн байгуулагч, анагаах ухааны докторант, тэргүүлэх зэргийн эмч У.Юндэрмааг урьж оролцуулан 2014 оны 10 сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газрын Сургалтын Танхимд "Эрчүүдээ хүндэлж, Эрүүл мэндээ хамгаалья” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтанд архины сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаа Хэрлэн сумын согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай 50 иргэн хамрагджээ.
10 сарын эхний 7 хоногийн байдлаар Хэрлэн сумын 10 багийн 94 иргэнд сургалт, хордлого тайлах, архины дуршил бууруулах, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хийсэн ба 25 иргэн 2-3 удаагийн давтан эмчилгээнд хамрагдаад байна.
Холбогдох байгууллагуудаас эдгээр иргэдийг архины хорт зуршилаас салгахаас гадна тэдний оюун ухаан, ухамсарт нөлөөлөх сургалт сурталчилгааны ажлыг хийж сэтгэл зүйгээр дэмжин ажиллаж байна. Тус эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн Эрүүл мэндийн газарт хандах боломжтой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих