Аймгийн хэмжээнд 2014 оны эхний 9 сард 706,9 сая төгрөгний хохиролтой, 425 холбогдогчтой, эрүүгийн405 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 180хэргээр буюу30,8 хувиар буурч, гэмтхэргийнилрүүлэлт63,8хувьтай буюу 19,3хувиар өсчээ.
Гэмт хэргийн улмаас 19 хүн нас барж, 170 хүн гэмтэж, иргэд, ажахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын331,1 сая төгрөг буюу46,8 хувийг нөхөн төлүүлж, 865,6 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- Хүний амь нас хохирсон хэрэг 8 буюу 1, 9 хувь
- Иргэдийн эрүүл мэндийн эсрэг хэрэг 121 буюу 29,9хувь
- Хулгайн хэрэг 159 буюу 39,3 хувь
- Үүнээс малын хулгайн хэрэг 93 буюу 22,9 хувь
- Хүчингийн хэрэг 4 буюу 0,9 хувь
- Ашиглалын хэрэг 3 буюу 0,7хувь
- Залилангийн хэрэг 8 буюу 1,9хувь
- Танхай 15буюу 3,7хувь
- Зам тээврийн осол 32 буюу 7,9хувь
- Дээрэмдэх хэрэг 2 буюу 0,5 хувь
- Булаалт 2 буюу 0,5 хувь
- Байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 2 буюу 0,5 хувь
- Бусад хэрэг49 буюу 12,1 хувийг тус тус эзэлж байна.
Үүнээс дээрэмдэх хэрэг 50 хувиар, булаах хэрэг 50 хувиар, иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг хэрэг 25,3 хувиар, хүчиндэх хэрэг 53,8 хувиар, өмчийн хулгай 37,1 хувиар, үүнээс малын хулгай 26,2 хувиар, ашиглалын хэрэг 62,5 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 84,6 хувиар, залилангийн хэрэг 25 хувиар, хүний амь нас хохирсон хэрэг 38,5 хувиар, танхайн хэрэг 50 хувиар, албан тушаалын хэрэг 100 хувиар тус тус буурч, зам тээврийн осол 18,5 хувиар өсч, хүнийг санаатай алах хэрэг урьд оны ижил түвшинд байна.
Үйлдэгдсэн бүх хэргийн 159 буюу 39,3 хувь нь хулгайн хэрэг, хулгайн гэмт хэргийн 93 буюу 58,5 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Бүртгэгдсэнгэмтхэргүүдийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл гудамжталбай, олон нийтийн газар, албан газар, гэр орон сууц, бэлчээрт үйлдэгдсэн гэмтхэрэг25-73 нэгжээрбуюу34,7%-49,0% -иар, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийн гаралтууд 11-115 нэгжээр буюу 20,20%-42,3%-иар, согтуугаар үйлдэгдсэнгэмтхэрэг52-оор буюу29,5 хувиар, хүүхэд оролцож үйлдэгдсэн хэрэг 12 буюу 46,1 хувиар буурсан байна.
Иргэд, ажахуйннэгж, байгууллагаасгэмтхэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 6788гомдол, мэдээлэлхүлээнавч 6658 буюу 98,1 хувийг нь шийдвэрлэн хариу өгч, 9 буюу 0,1 хувийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлэв. Шийдвэрлэсэн гомдол мэдээллийн 80,4 хувийг хуулийн анхны хугацаанд шийдсэн байна.
Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл:
- Хүний амь нас хохирсон 70 гомдол мэдээлэл буюу 1,0 хувь
-Хүчингийн 14 гомдол мэдээлэл буюу 0,2 хувь
- Булаалт, дээрмийн 34 гомдол мэдээлэл буюу 0,5 хувь
- Жижгээр танхайрсан гомдол мэдээлэл2673буюу39,4хувь
- Иргэдийнэрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг394гомдол мэдээлэл буюу 5,8хувь
- Залилангийн 40 гомдол мэдээлэл буюу 0,6 хувь
- Зам тээврийн 1635 гомдол мэдээлэл буюу24,1 хувь
- Хулгайн гомдол мэдээлэл 637 гомдол мэдээлэл буюу 9,4хувь
- Байгаль орчны эсрэг гомдол мэдээлэл 35 буюу 0,5 хувь
- Бусад гомдол мэдээлэл1256буюу 18,5 хувий тус тус эзэлжбайна.
-
Гэмт хэргийн шинжтэй 1818 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 460буюу 25,3хувийгэрүүгийнхэрэг үүсгэж,1315гомдолмэдээлэлбуюу 72,3хувийгэрүүгийнхэрэг үүсгэхээстатгалзахсаналтайпрокурортшилжүүлж, 43гомдолмэдээлэлбуюу2,4 хувийгэрүүгийнхэрэгболонгомдолмэдээлэлднэгтгэв. Шалгасан гомдол мэдээллийн 911 буюу 50,1 хувийг 0-5 хоногт шийдвэрлэжээ.
Захиргааны зөрчлийн шинжтэй 4452 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 3458 буюу 77,7 хувьд торгуулийн арга хэмжээ авч, 457 буюу 10,3 хувийг эрх хасч, 516 буюу 11,6 хувийг захиргааны журмаар баривчилж, 692 буюу 15,5 хувийг бусад үндэслэлээр шийдвэрлэж 18 буюу 0,4 хувийг нэгтгэн шалгасан байна. Шалгасан гомдол мэдээллийн 4443 буюу 99,8 хувийг 0-14 хоногт шийдвэрлэсэн байна.
Энэ хугацаанд эрх зүйн 14530 зөрчил илрүүлэн, 460 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 518 иргэнийг захиргааны журмаар баривчлуулж, зөрчил гаргасан 13552 иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад 96 сая 853,6 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөн 5567 хүнийг эрүүлжүүлсэн нь 5,1 хувь буюу 269 хүнээр өссөн байна.
Эрүүлжүүлэгдсэн хүний 6,1 хувийг /341иргэн/ эмэгтэй хүн, Насанд хүрээгүй хүүхэд 0,5 хувийг /25 иргэн/ эзэлж байна.
Үүнээс захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчсөн 14435 зөрчилд 13457 иргэнийг 90985,6 мянган төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 27 зөрчилд 27 иргэнийг 3645,0 мянган төгрөгөөр, тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 8 зөрчилд 8 иргэнийг 400,0 төгрөгөөр, бусад хууль тогтоомжийг зөрчсөн 60 зөрчилд 60 иргэнийг 1823,0 мянган төгрөгөөр тус тус торгожээ.
МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АХЛАХ БАЙЦААГЧ, Х/Ч Т.БАТЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих