"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-инд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, "14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн "57.3.Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна” гэсэн хэд хэдэн заалт бий.
Энэ нь олон нийтийн дунд хэрэглэгддэг тендерийн "хар данс” гэсэн ойлголттой үндсэндээ дүйж байна. Ийм "хар данс” буюу хуулийн хэллэгээр бүртгэлийг Сангийн яам хөтөлж ил тод болгох ёстой. Харамсалтай нь, өнөөг хүртэл энэ ажил хийгдэхгүй, үе үеийн сайд, албан тушаалтнууд "судалж байна”, "удахгүй зарлана” гэх мэтээр амалсан хэвээр байна. Үүний шалтгаан нь төрийн байгууллагын "сонирхлын зөрчил” буюу худалдан авах үйл явцын нэг тал, хариуцлага хүлээх субъект нь төрийн байгууллага өөрөө байдаг явдал юм.
Ийм нөхцөлд хөндлөнгийн этгээдүүд болох судалгааны байгууллага, эсвэл төрийн бус байгууллагууд хийж гүйцэтгэх нь боломжтой
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих