Хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл гэж сонин байх юм даа. Буддын шашны
лам нар ч өөрсдөө ойлгодог эсэхийг бүү мэд. Ямартай ч "а", "б"-гүй
цээжилсэн төвд номоо дүнгэнэтэл уншаад халтар хултар баринтагтай номоор
адислуулахын цагт бүх зүйл "ок" болж, үйлс бүтээл дэлгэрнэ гэж сэтгэл нь
сэргээд явчихдаг нь хачин юм шүү. Энэ насны зовлон нимгэрч, арван
жаргалын замаар замнаад эхлэх нь хүний л сэтгэл бололтой.
Гэтэл
Японоос гаралтай рейкийн гэх сургаал, Буддын шашны номлолд "оюун ухааны
хүч болох дээд төвшин нь хоосон чанарыг бүрэн ойлгож мэдэх явдал" гэж
тов тодорхой өгүүлсэн нь бий. Мөн хүн дахин төрөх нь урд насны
амьдалынхаа үйлийн үрийг эдэлж байгаа хэрэг гэж үздэг юм байна.
Монголчууд бид бурхан болооч өөрийн эргэн тойрныхоо хүмүүсийг "бидэндээ
дахиж төрөөрэй" гэж наминчлан залбирч хүсэх нь талийгаачдаа энэ наснахаа
үйлийн үр, зовлонгоо дахин ирж үүрээрэй хэмээн дуудаж байгаатай агаар
нэг бус гэж үү. Энэ мэтчилэн бидний ойлгож ухаараагүй, мухар сүсгээр
хийдэг зан үйл цөөнгүй байдаг бололтой юм. Үүнийг бидний итгэж найдаж,
аврал хүслээ тээн очиж байгаа лам хуврагууд мэддэг л баймаар. Тэд энэ
бүхнийг тайлбарлан таниулахын оронд тав, арван төгрөгийг нь өргөл барьц
болгож авчихаад юу хүссэнээ ярьж, тархи толгойг нь угааж суух нь
хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож, орлого олж байгаа жүжигчдээс юуны
ялгаатай вэ. Номын оройд гарч, хоосон чанарыг бүрэн гүйцэт ойлгохоо
больё" гэхэд юуны тухай өгүүлж, хэрхэн гийгүүлэх, утга агуулгыг нь ухаж
мэдэхийн тулд шашин хойдын номыг монгол хэлээр уншдаг, олон нийтэд
тайлбарлан таниулдаг болмоор байгаа юм. Хэдий болтол хувьсгалын өмнөх үе
шиг мухар сүсгээр сунаж мөргөж, сургаар шүтэж явах вэ, Буддаг.
Д.Мөнх /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих