Хэрлэн сумын 8-р цэцэрлэгийг камержууллаа. IP системийн хяналтын камер
нь өнгө дүрсний нягтрал сайтай интернэт болон гар утсанд үнэ төлбөргүй
ордог давуу талтай юм. Хяналтын удирдлага нь эрхлэгчийн өрөөнд, салаа
дэлгэц нь үүдний коридорт байрлаж эцэг эхчүүд өдөр бүр хүссэн цагтаа
хяналт тавих боломж бүрджээ. Одоогоор манай аймагт 8-р цэцэрлэгээс гадна
"Сэргэлэн багачууд” цэцэрлэг мөн камержаад байгаа билээ. Цаашид бүх
цэцэрлэг ийнхүү камержих нь цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд эергээр
нөлөөлөх давуу талтай. учир нь эцэг эхийн гомдол гарсан тохиолдолд хэн
алдаа гаргасаныг нь тогтооход хялбар юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5611
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих