Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн 44 настай эрэгтэй Б нь "Боом” өвчнөөр өвчилсөн байна.
Тиймээс тус сумын засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Холбогдох албаны мэдээлж байгаагаар өвчтөний биеийн байдал сайжирч байгаа гэнэ.
Мөн Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар багийн нутаг "Хөшгийн-Өвөр” гэдэг газарт 13 үхэрт халдварт өвчний шинж илэрсэн байна.
Тиймээс дээрх үхрийг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд "Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь тус тус тогтоогджээ.
Тиймээс тус сумын засаг дарга захирамж гаргаж, долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Н.Батаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих