Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/368
дугаар захирамжаар төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн
байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан
хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих,
илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилготой Нээлттэй
утас 7058-2233 утас ажиллаж эхэлсэн.Тус "Нээлттэй утас” нь иргэдийн
өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу
эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах, юм. Ирсэн санал
хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн
иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Тус
утсанд анх байгуулагдсан цагаас эхлээд нийт 2000 орчим иргэн хандсан
байна. Энэ сарын 9-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын баталсан
удирдамжийн дагуу Засаг даргын дэргэдэх агентлаг хэлтсийн удирдлагууд
долоо хоног бүрийн Пүрэв гариг бүр хуваарийн дагуу нээлттэй утсанд сууж
ажиллах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих