Намрын анхны цас эрт унаж тэртээх уулын орой бууралтан
цавцайх агаад галт тэрэгний цонхоор ертөнцийн нэг өдрийг би vдэж зогсном. Миний
очих Эрдэнэт хот хангай нутаг бөгөөд би тал нутгийн хvмvvн боловч уултай,
модтой нутагт сэтгэл татагддаг нь сонин. Аяны зам өөрийн хуультай. Нисэх
онгоцоор зорчигчид төдийлөн танилцаж амждаггvй аваас гарт тэргээр аялагчид тун
ч амархан яриа vvсгэх бөгөөд цэрвэх нэрлэхэх зан дорхноо арилах нь ч соньхон
аж. Манай купэнд хижээл насны авгай ба залуухан эр, бvсгvй, бид дөрвvvл замын
хань болжээ. Хижээл авгай Улаанбаатараас хөдлөнгvvт нэхмэлийн зvv, ороомог
утастай зууралдав.
-Эрдэнэтэд охиных минь бий. Ирээч гэж дуудаад очиж явна. Би юм нэхэхийн дон
шvглэчихсэн амьтан. Зээ маань саяхан сургуульд орсон юм. Өвөл өмсөх бээлийг нь
нэхэж байна гэж авгай ярина. Өөрийгөө Мяагаа гэж танилцуулсан махлаг, дугуй
царайтай бор залуу Толгойт өнгөрмөгц "Хараа" архи, шинэхэн хөзөр
гаргаж бvсгvй бид гурав тоглох юм болов. Сархадын хэрэг ч дорхноо гарч дотор
халаад яриа маань ч задгайрчээ.
-Та нар дуулсан уу. Телевизээр МИАТ-ын тухай "Өглөө тэнд, орой энд"
гэж рекламдаад байгаа ш дээ. Гэтэл зарим нь "Өглөө зорчигч, орой цогцос
МИАТ компани" гэдэг болсон байна гэж хэлээд ганцаараа хөхрөв. Тийм ч
инээдтэй санагдсангvй. Онигоо л болохоос биш онож хэлсэн айхтар vг шvv. Vнэхээр
онгоц, галт тэрэг, машины алинаар нь чиг явсан амьд явах баталгаа алдагджээ.
Амьд явах эрх яахын аргагvй хомстсон нь vнэн шvv.
Галт тэрэг Зvvнхараад ирж тvр зогсох хооронд халуун савтай цай, бууз, хуушуур
барьсан хvvхэд, хvvхнvvд шавлаа. Сархдад халсан Мяагаа биднийг бууз, хуушуураар
бас дайлав. Сvрхий өглөгч нөхөр аж. Бvсгvй, тэр хоёр замын танилууд боловч
ганцхан цагийн дотор дотносоод чи, би болцгоолоо. Дайлсан архи, хоолноос тэр
бvсгvй ер буцахгvй агаад Мяагаа тvvний гарыг атгаж, мөрөөр нь тэврэхэд огт
дургvйцэж яршиглахгvй нь бас ч талтай буйн шинж ажгуу. Галт тэрэг Зvvнхараагаас
хөдөлж тvнэр харанхуй шөнийн хонгилоор тvжигнэн довтолгож эхлэх vед бvсгvй,
Мяагаа хоёр дээд давхрын тавцан дээр өөр өөрийн байрыг эзлэв.
Хижээл авгай нэхэж буй бээлийгээ орхиод хэвтлээ. Нэг анзаарвал нvцгэн Мяагаа
бvсгvйн өвөр рvv могой мэт гулсан орж харагдав. Халамцуу хархvv, бvсгvй хоёр
жиг ургуулжээ. Авгай ханиаж би зовохдоо купэнээс гарч хонгилд тамхилав.
Зорчигчид унтацгаажээ. Тамбур руу очвол арван тав, зургаатай болов уу гэмээр
хоёр охин тамхилах агаад vсээ шараар будсан нэг нь надад,
-Ах аа, намайг авах уу. Тохирч болно шvv гэх нь тэр.
-Надад ямар ч өвчин байхгvй, тэгээд ч бэлгэвч бэлэн гэх нь бvр намайг ятгах
шинжтэй. Юу ч дуугаралгvй тэднийг орхиод эргэвэл ард хөхрөлдөх нь сонсогдов.
Надаар тохуурхсан уу, эсвэл vнэнээсээ тэгж хоргоосон уу, бvv мэд. Купэнд орвол
гэрлийг бvдгэрvvлсэн тул бараг бvрэнхий харанхуй шахам болжээ.
Амьсгаадан уухилах чимээ гарах нь бvсгvй, залуу хоёр ертөнцийн нvгэлд нэгэнт
ташуурсан нь илт. Уг нь Мяагаагийн ядам хуруунд гэрлэлтийн сvйхэн бөгж
харагдсан сан. Ярианы нь байдлаас vзвэл өнөөх бvсгvй ч бас хvvхэдтэй, нөхөртэй
л юм шиг байсан юм. Ерөөс өдгөө өвөр тvрийний явдал задгайрчээ. Бид засгийн
хямрал, улс төрийн хямрал гэж шуугихаас бус гэр бvлийн задгайрал, ёс суртахууны
бохирдлын талаар ярихаа ч больж дээ.
Улаанбаатарт оршуулгын газар цөөхөн бөгөөд хvн тавих талбайн багтаамж багасч
арын хаалга, авилга хахууль хэрэглэн байж газар авдаг болсон билээ. Нарангийн
оршуулгын газрын манаач Буд гуай нэгэн сонин юм ярьсан билээ.
-Манай энд нэг залуу байсгээд ирдэг юм. Гайхаад бас сониучирхаад тvvний эргэж
очдог булшин дээр очвол нэг залуухан хvvхний зураг байна лээ. Дөнгөж хорин
гуравтай л өөд болсон юм байна лээ. Ирэх бvртээ "Хайрт минь би чамдаа
ирлээ" гэсэн зурвас орхидог юм гэж ярьсан билээ. Энэ тухай нэгэн нөхөртөө
дурсвал,
-Худлаа даа. Дурлал гэдэг чинь гоё цаастай чихэр л гэсэн vг. Хvн эхлээд гоё
цаасанд нь болж авна, дараа нь амтанд нь орно, эцэстээ бялуурч дургvй нь хvрнэ.
Хайр дурлал яг тэрэнтэй адилхан. Дурлана, бялуурна, уйдна, мартана, тэгээд
гvйцээ гэсэн юм.
Хайр дурлал бохирдсоноос сексийн задгайрал замбараагаа алдсан биз. Замын хань
Мяагаагийн задалсан "Хараа" нанчиднаас залуу бvсгvй цааргалалгvй
хvртсэн төдийгvй гэрээсээ гараад ганц ч хоноогvй байтлаа өөр эрийн өвөрт гиншиж
хэвтэх ажгуу. Магадгvй тvvний нөхөр, Мяагаагийн эхнэр хоёр ч бусдын халуун хөнжилд
хөлбөрч байхыг хэн мэдлээ.
Тамбурт тамхилж зогссон өнөө хоёр жаахан охин бас энэ харанхуй шөнө согтуу
зорчигчдын цээжин дор уухилж хэвтсэн байж болзошгvй. Тvнэр харанхуйгаас хvн
эмээж, айдаст автдаг атлаа vл таних нэгэнтэй энгэр зөрvvлэхийг юман чинээнд
тоохоо байжээ. Замын танил бvсгvйтэй vvлэн борооны vйлдэл хийж дур ханасандаа
Мяагаа илтэд сэтгэл хангалуунаар амьсгаадан хэхрэв. Бvсгvй ч бас хангалуун
vлдэв янзтай чимээгvйхэн инээнэ.
-Чи балгах уу? гэж Мяагааг асуухад хvvхэн,
-Vгvй ээ, би унтлаа гэх нь дуулдана. Мяагаа тавцангаас бууж миний дэргэд
суугаад "Хараа" архинаас аягалан цай ууж буй аятай гvд гvд залгиллаа.
Би нvдээ аниад хэвтэж байлаа. Тэгсэн Мяагаа миний бvтээлэгнээс татаж,
-Хөгшөөн, чи дээшээ гарахгvй юмуу. Аятайхан нахилцдаг хvvхэн байна шvv гэж
шивнэлээ. Би унтсан хvн болж юу ч дуугарсангvй. Намайг унтсан гэж бодсон уу
Мяагаа тамхи шvдэнз аваад гарав. Тамхилж бие засахаар явав янзтай.
Төдхөн дээд тавцанд хэвтэх бvсгvй нойрсов бололтой зөөлхөн нэгэн хэмээр амьсгалах
аж. Одоо тэр нөхрөө зvvдэлж буй юу, эсвэл замын хань Мяагаагаа зvvдлэн байгаа
юу, бvv мэд.
Удалгvй Мяагаа орж ирэн купэний гэрлийг улам бvдэгрvvлээд хоолойгоо зөөлөн
засав. Дээд тавцан руугаа гарах нь уу даа гэж санасан чинь мань эр тэгэхийн
оронд мөнөөх хижээл авгайн өвөр рvv орох нь тэр.
-Хэн бэ? гэж авгай дуугарснаа "Цаадуул чинь унтсан юмуу" гэх нь тэр.
Ийм зvйл болно чинээ төсөөлөөгvй би бvр гайхаж хачирхахаас яахав. Удалгvй
Мяагаа амьсгаадан аахилж, нөгөө авгай чинь бvсгvйгээс илvv уухилан гиншиж ороо
эвдэж нураах нь уу гэлтэй шажигнуулж гарлаа. Тэр хижээл авгайг өөрийнхөө хvv
шиг залуутай ингэж самуурна гэж хэн санах билээ. Галт тэрэгний дугуй зам төмрөө
нvдэн тvжигнэхтэй зэрэгцэн хижээл авгайн цэнгэлдээ ташууран охилон гинших нь
ямар зэвvvн сонсогдсон гэх вэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих