Хүндийн өргөлтийн дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит аварга баг
шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн байна. Тэмцээний дун
хараахан гараагуй боловч эмэгтэйчүудийн 69 кг-ийн жинд олон улсын
хэмжээний мастер "Алдар" спорт хорооны тамирчин Т.Анхцэцэг огцом
өргөлтөөр 122 кг, түлхэлттэй өргөлтөөр 129 кг нийлбэр дүнгээр 232 кг-ыг
өргөж улсын рекордыг 46 дахь удаагаа шинэчлэн тогтоожээ. ОБЕГ-ын
"Аврагч" спорт хорооны тамирчин Ө.Чагнаадорж 56 кг-ын жинд найман рекорд
амжилт тогтоож, спортын мастерын болзлыгхангажээ. Энэ спортоор хоёр жил
хичээллэж байгаа Өвөрхангай аймгийн тамирчин Д.Баасанжаргал 53 кг-ын
жинд өсвөр үеийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Багийн аварга шалгаруулах уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сард болох дэлхийн аварга баг шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах зорилготой байгаа талаар зохион байгуулагчид нь онцолж байлаа. Тэмцээнд нийт 15 баг оролцож байна.
Д.Мөнх /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих