Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг "Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сангийн шугамаар 3 дугаар сард Япон улсын Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгээс зохион байгуулсан "Cancer conference in Shizuoka 2013” олон улсын хурал, Шизүока мужийн Хавдар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд оролцож, өөрийн тасагт туршлага болохуйц 2 санааг өвөрлөж ирээд амжилттай хэрэгжүүллээ.
Үйлчлүүлэгсдийн өрөөг цэцэгстэй зүйрлэн эмнэлгийн өрөө тасалгаа бус "Цэцэгсийн өргөө” болгон хаягжуулсанаар үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийнхэнд ээлтэй орчин бүрдэн сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Энэхүү "Хүнтэй”, "Хүнгүй” тэмдэглэгээг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлсэнээр яг тухайн цаг мөчид өөртэй нь харьцах, үйлчилгээ үзүүлэх боломжгүй завгүй байгаа хэн нэгэнд хүндрэл учруулахгүй бие биенээ хүндэтгэсэн харилцааны хэлбэр үүсч байгаараа давуу юм. Үүнийг хаана, ямар үйл ажиллагаанд нэвтрүүлэхээс хамааран тохирсон нэршлийг сонгон хэрэглэх боломжтой.
Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Саранцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих