Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа.
Тэрээр "Нүүрс” хөтөлбөрт гар бие оролцсон гэмгүй залуусыг улс төрийн
зорилгоор хэлмэгдүүлэхээ зогсоо гэсэн шаардлага тавьж буй аж. Энэ
талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад "Л.Гансүхийн
биеийн байдал тааруу байгаа. Гэвч АТГ-ын хууль бус ажиллагаа, гэмгүй
залуус хохирсоор байгаа асуудлыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж эхэллээ. Улс
төрийн зорилготой энэ хэлмэгдүүлэлтээс болж хоригдсон хүмүүсээс зарим
нь эрүүл мэндээрээ хохирч, хөлгүй болоход хүрээд байна” гэв.
Б.ЗАЯА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5652
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих