Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/405 дугаар захирамжаар Чойбалсан хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа цаг баримтлахгүй байгаатай холбогдуулан ажлын уялдаа холбоог ханган, тухайн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, товлосон цагтаа эхлүүлж, дуусгаж байхыг Хэрлэн сумын нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад ҮҮРЭГ болголоо.
Мөн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй аливаа арга хэмжээнд товлосон хугацаанд нь хүрэлцэн очиж, оролцож байхыг иргэд, олон нийтэд УРИАЛЖ байна.
Захирамж гарсантай холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын санаачлагаар "Яг цагтаа” төсөл хэрэгжүүлнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих