Зураач Аюурзана УЭХ-ны галлерейд уран зургийн үзэс-гэлэнгээ долоон
сард гаргажээ. Зах зээлийн хямрал, эдийн засгийн уналттай жил
үзэсгэлэнгээ гаргасан зураач багагүй айж, сандарч суусан юм. Санасныг
бодвол жуулчлалын улирал болоод тэр үү мань эр гадаадын хүмүүст
үзэсгэлэнд тавьсан зургийнхаа 70 хувийг борлуулан 20 гаруй сая тегрөг
олжээ. Чамлахаар чанга атга гэгчээр
өөрийнхөө Чингэлтэйд байдаг
хуучин муу хашаа байшинг зараад шинэ байр авахаар хөөцөлдөв. Боломжийн
байр таарах хэрнээ үнэ нь тэнгэрт. Тэгж яваад хоёр давхар, шалнаасаа
халдаг, дотроо жорлонтой, грааштай, 150 метр квадрат хашаа байшинг 45
сая төгрөгөөр худалдан авчээ. Эзэд нь Англид очоод шингэчихсэн, эх нь
гэх хүйтэн царайтай авгай үл хөдлөх хөрөнгөө зарчихаад бушуухан хэдэн
төгрөгөө тоолж аваад л алга болсон байна. Зураач хүний хувьд энэ бол эрх
чөлөө гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй.
Урлангийн өрөөгөө гэр
дотроо нээхэд, уужим саруулхан байшин. Хауснаас ч дутахгүй барилгын
засвар хийгээд Аюурзана билэгт сайн өдөр шинэ байрандаа нүүж очив.
Бэлхийн амны цэнгэг агаарт уран бүтээлээ туурвина гэдэг сайхан.
Байрандаа нүүж орсны дараа ЗХУ-ын Суриковын дүрслэх урлагийн дээд
сургууль дүүргэсэн хэдэн зураач найзаа дуудаад гурав хоног зад наргив.
Цугаараа л гэрийн эзнийг бас шинээр худалдаж авсан байшинг нь магтан
хундага тулгана. Орсон бороо арилж, ирсэн
гийчин буцдаг юм хойнс мань
зураач дөрөв дэх хонсг дээрээ орноосоо өндийлгүй өнжжээ. Архины
хордлогонл орж, хамаг бие нь хөлөрч. бөмбөгнөн чичирнэ. Үе үехэн
Аюурзана хар дарж зүүдлэх ба шинэ авсан байрандаа үзэсгэлэн гоо хүүхнийг
эзэмдэх гэж дайрч буй зүүд. Яг барьж аваад даашинзыг нь тайлах явцад
өнөөх хүүхэн үзээрийн муухай царайтай цус сорогч эмгэн болон зураач руу
дайрах аж. Муухай орь дуу тавин Аюурзана хэд хэд хар даран сэрэв. Гэнэт
хэн нэг эмэгтэй хүний гишгэгдэл паркетан шалан дээр буув. Шөнө болжээ.
Унтлагын цагаан торон даашинзтай хүүхэн нүдний өмнө үзэгдлээ. Тэр
эмэгтэйг үнэндээ Аюурзана сайн таньсангүй. Хүүхний гар нь салгалж, өвдөг
нь чичрээд шатан дээр суучихсан байсныг л санаж байв. Тэр чичрээд
байгаагаа өөрөөсөө хүртэл нуух гэж оролдон өвдгөө тас тэвэрсэн ажээ.
Шөнө харанхуй, бас хот тэр чигээрээ нам гүмхэн. Унтлагын цагаан
даашинзтай хүүхэн дараа нь байшингийн хамгийн дулаахан, өрөө лүү ороод
суучихав. Аюурзанын ажигласнаар бол ямар нэг зүйлийг алгаараа халхлан,
хэн нэгнээс нуугаад байгаа юм шиг л санагдав. Үе, үе уруул нь чичирсхийн
хөдлөөд л агаарт замхран алга болов.
Үнэндээ гэрийн эзнийг тэр
хүүхэн анзаарах ч сөхөө байгаагүй. "Бурхан минь! энэ зүүд үү, сүнс үү.
Аль аль нь биш. Зүгээр л архины цагаан солио" гэж Аюурзана өөрөө өөртөө
итгүүлэхийг хичээнэ. Хэд хоногийн дараа бас хоёр зураач анд нь тэднийд
ирж байгалийн сайханд архидав. Хоёр хоног архидаад зочны өрөөнийхөө
буйдан дээр унтаж байтал хэн нэг хүүхэн түүнийг нэрээр нь дуудаад
сэрээчихэв. Зураач түүнийг хараад л унтлагын цагаан дааашинзтай хүүхэн
мөн болохыг таньжээ. Энэ удаа хүүхэн юу ч дуугарсангүй. Харсан бол хөөж
тууж ч мэдэхээр, тийм их айсан байлаа. Ямар нэг урилгагүй зочин хонх
дараагүй. Зүгээр л хаалгыг. нь нэвтлээд ороод ирсэн. Бүсгүй айсан
хэвээрээ өнөөх нуугаад байгаа зүйлээ цээжиндээ наав. Гэхдээ биендээ тийм
их ойртуулсангүй. Нуусан зүйлийг нь Аюурзана булааж авбал амь тавих
янзтай. Үүдний өрөөнд хэн нэгэн аяархан алхах сонсогдов. Бүсгүй үл мэдэг
цочсон боловч яагаад ч юм жаргалтайгаар бүдэгхэн инээмсэглэлээ. Энэ мөч
хүртэл зураач түүнийг огт сэтгэл хөдлөлгүйгээр ширтэн, цаас харандаа
шүүрээд таталбар зурав. Өлмий дээрээ аяар, аяархан алхалсаар өнөөх үл
мэдэх хүүхэн үүдний өрөөний гэрлийг унтраав. Аюурзана гэрэл унтарсныг
анзааран айж эхэллээ. Гэхдээ нэг их тоосонгүй. Дараа нь өнөөх хүн
хонгилын гэрлийг, тэгээд унтлагын өрөөний гэрлийг бас унтраав. Тэр хүн
алхаад л өрөө бүрээр аажуухан явсан. Асаалттай байсан ширээний гэрэл,
бүр сарны гэрэл тусдаг гэгээвчний хөшгийг хүртэл бүр мөсөн хаажээ. Ингэх
тусам өнөөх эмэгтэй нөгөө хачин зүйлээ хаана нуухаа олж ядан, байж суух
газраа олоогүй. Аюурзана түүнд энэ буйдангийн араар нуучих гэж хэлмээр л
байсан. Өнөөх танихгүй хүн юу, юугүй тэдний байгаа зочны өрөө лүү орж
ирэх гээд. Бүсгүй түүнийг орж ирэхийг хүлээгээд л байгаа хэрнээ үхтэлээ
айсан байсан. Айснаасаа болоод бүсгүй чанга дуугаар ганцаараа ярьж
эхлэв. Зураач зүрх нь хаагдтал цочсон аж.
Гаднаас орж ирсэн
нүүр амаа битүүлж, тас хар хувцас өмссөн эрийг хараад Аюурзанын хамаг
бие чичрээд айдаст хүлэгдэж орхив. Нэг гартаа хутга, нөгөө гартаа сүх
барьсан тэрхүү алуурчин шууд хүүхэн рүү дайрав. "Алий наад мөнгөө өгөөд
орхи!" гэж шүдээ зуун өгүүлнэ. Хүүхэн "Энэ минийх чи яахлаараа авах
ёстой юм бэ?" гэж чадлаараа эсэргүүцлээ. Удалгүй алуурчин эрийн хурц
балиус хүүхний хөндий цээж рүү хэд хэд нэвтрэв. Дараа нь өнөөх зандалчин
сүхтэй гараараа хүүхний хаа тааралдсан газар нь цавчиж
эхлэх нь тэр.
Хөөрхий бүсгүйн цус паркетан шалан дээгүүр сад тавин асгарахад зураач
амжиж гэрээс зугган гарсан байна. Аюурзана хар гүйхээрээ гараад зам дээр
очив. Нэг мэдсэн машинд суугаад Дамбадаржаагийн цагдаагийн хэсэг дээр
ирсэн байлаа. Харсан үзсэн бүх зүйлээ ярьж гарав. Хөдөлгөөнт эргүүлийн
хоёр машин дохиргоо хангинуулан Аюурзанын худалдаж авсан хашаа байшинг
бүслэжээ. Гэвч байшин дотор ямар ч хүний цогцос тэр байтугай өчүүхэн ул
мөр ч олдслнгүй.
Цагдаагийн ахмад уурсаж "Ахиад худал дуудлага
өгөх юм бол, чамайг хариуцлагад тооцно шүү! гэж анхааруулаад явжээ.
Аюурзанын нүдэнд үнэхээр унтлагын цагаан даашинзтай хүүхэн, мөн хар
хувцастай алуурчин үзэгдсэн билээ. Айж, гайхсан Аюурзана тэр өдрөө
худалдаж авсан хашаа байшиндаа хонож чадсангүй. Хэд хоног хамаатан ах
дүүгийнхээрээ хоног төөрүүлээд аргагүйн эрхэнд гэртээ эргэж ирэв. Зураач
зориг орохын тулд хөргөгчнөөсөө тал шил архи гарган хөнтөрч орхив. Энэ
үед зочны өрөөний хаалга онгойж унтлагын цагаан дааашинзтай хүүхэн орж
ирсэн байна. Аюурзанын ар нуруугаар хүйт дааж, айснаасаа болоод хөдөлж ч
чадсангүй. Хүүхэн ам нээж "Хүмүүс та нар бидний талаар ямар төсөөлөлтэй
байдгийг бид сайн мэднэ. Гэхдээ чи надаас битгий айгаач" гэж яг л хүн
шиг өгүүлжээ. Зураач муухай орилон гэрээсээ гараад гүйчихэв. Сарын дараа
Аюурзана Бэлхийн хашаа байшингаа зараад ганц өрөө байр худалдан авав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих