Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо,
эмчилгээний тасагт орчин үеийн ендөр технологийн шинэ лабораторийг
өчигдөр нээлээ. Ингэснээр хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт
нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх зориулалттай тус
лаборатори нь Азидаа долоо дахь нь болж байгаа аж. Зүрхний
катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжийг Герман улсын
"Siemens" компаниас авчээ. Шинэ лабораторийг ашиглалтад оруулснаар
зөвхөн гаднын эмч нарын баг ирж хийдэг байсан хүүхдийн зүрхний
эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурхи хагалгааг Монголын эмч
мэргэжилтнүүд өөрсдөө бие даан хийх боломжтой болж байгаа юм байна.
Лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаас хойш зүрхний
төрөлхийн гажигтай 11 хүүхдэд эмчилгээ хийсний зургаад нь судсан дотуурх
хагалгаа хийжээ. Хэрвээ тухайн хүүхдүүд гадаадад эмчлүүлсэн бол
нэгтэрбум төгрөгийн зардал гарах байсан аж. Лабораторийг Ерөнхий сайдын
багцын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижуулж, тоног төхөөрөмжөөр
хангажээ.
С.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих