Тэд санамж бичгийн хүрээнд дараахь үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ:
* Эх орны бүтээгдэхүүнээ сонгодог болох зан үйлийг хэрэглэгчдэд хэвшүүлэх
* Үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан авалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах
* Эх орны бүтээгдэхүүнээ сонгоё өдрийг нийтээр тэмдэглэх өдөр болгох
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо, Тусгаар Тогтнол-Нийгмийн Ардчилал ТББ нь энэхүү санамж бичгийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор талууд үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.
"Эх орны бүтээгдэхүүнээ сонгоё 2015” хөдөлгөөнийг санаачлагчдын зүгээс Ерөнхийлөгч, УИХ, Шинэчлэлийн засгийн газар, төрийн болон төрийн бус байгм, хөдөлгөөнүүд, хувь хүмүүсийг хамтран ажиллаж, хөдөлгөөнд идэвхитэй оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалж байгаагаа мэдэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих