Чингис хаан Их Монгол улсыг байгуулахдаа тулгуур болгосон зургаан
аймаг Монголчуудын нэг нь Жалайр аймаг байжээ. Олхонууд, Урианхан,
Элжигэн, Баяуд, Харанууд, Жалайрууд нь
Дармигины 15 аймгаас үлдсэн зургаа нь юм гэдэг. Хамгийн олон хүн амтай,
дайчин аймгийн нэгдэх нь Жалайрууд байж эзэн Чингис хаандаа түүний үйлс,
бодлогод эцсээ хүртэл үнэнчийн үлгэрийг үзүүлэн түүхэнд үлдсэн Жалайр
аймгаас улсын 200 ван цолтон баатар жанжин ганцхан товойн гарсан нь
Жалайрын Жад отгийн Тэлэгт (Тэрэгт) баяны хүү Гүнгуа агсны гуравдугаар
хүү Мухулай байлаа.
Чингис Хааны мянганы 88 ноёны ес нь жалайр байсны дотор Мухулай гагцаар Чингис хааны их гүрний зүүн гарын Тэнгэр уулаас урагших газар орныг тэрхүү Жанжны мэдэлд өгөн захируулсан зарлигийг Чингис хаан өөрөө гаргаж хар сар бүхий Есөн хөхөлт их цагаан тугаар шагнаж, Хүвэн Гоо Ван цол хүртээсэн нь мянганы 88 ноёдоос өөр хэн ч аваагүй шагнал байжээ.
Чухам ямар гавьяаны учир ийнхүү шагнагдсаныг түүх судраас асуувал
"Монголын нууц товчооноос” эхлээд "Алтан товч”, "Эрдэнийн эрих”,
"Цагаан түүх” гэхчлэн олон тооны судар шастирт тодорхой өгүүлжээ. Хар
бага наснаасаа тавин дөрвөн жилийн турш Чингис хааны багын болон идэр
насныхаа бүхий л жилүүдэд:
"Түймэр мэт дайнд
Түгдрэлгүй оройлон орогч
Суут Заан минь,
Туг сүлдийг минь барьж
Хөдлөгч бат их чулуун
Хөшөө минь
Төв төлөв их хуримд
Хошуучлан хүргэгч минь
Тэмцэлдэх дайнд мэс болдыг минь барьж айлгаач
Мухулай минь” гэж Чингис хаанаараа магтуулах (Лу. "Алтан товч”) хүртэл
их хэргийг бүтээж явсан Жалайр овогтны манлай Мухулай жанжин юм.
Бүүр 1200 онд болсон Буйр нуур орчмын тулалдаан, мөн тэр оны өвөл Далан нөмөргөст татааруудтай, 1201, 1203 онуудад Хэрэйдүүдтэй 1204 онд найман аймгийн хантай байлдан ялалтад хүргэхэд Тэмүүжин жанжны зүүн, баруун гар нь болж их баатарлаг үйл бүтээсэн Мухулай, Боорчи нарыг 1206 онд Онон мөрний эхэнд Хамаг Монголын Их Харалдайгаас Их Монгол улсыг байгуулан Тэмүүжинг Чингис (Тэнгис) хаан цол өргөмжлөн улсын эзэн болгоход Тэмүүжин гарамгай зоригт, их ачит өмөг түшигт нөхөр Мухулай, Боорчи мөн Мэнлиг эцэг нарт тусад нь өөрөө соёрхон хүртээж, Мухулайг зүүн түмнийг захирагч их ноёноор, Боорчийг баруун түмний ноёноор өргөмжилсөн ажээ. Тэр цагаас эхлэн Мухулай Хойт Хятадын үлэмж эсэргүүцэл бүхий хязгаарыг илбэн тохинуулж нэг бус удаагийн тэмцэл тулалдаанд ялан дийлж өмнө болон зүүн зүгээс халдах аюулыг наснаас халих хүртэл хугацаанд найдвартай сэрэмжлэн бат зогсож чаджээ. Гэвч Гоо Ван Мухулайн Жалайр аймгийн цэргүүд зөвхөн зүүн өмнөд хязгаар бус бас баруун зүүний байлдаанд мөн л гол хүчин болон Чингис Хааны болон түүний үр, ач нарын Мисэр улс, газрын дундад тэнгисийн наад хөвөө хүртэл хийсэн дайн тулалдаанд үлэмж их гавьяа байгуулжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих