"Femen”
хөдөлгөөний идэвхтэн Яна Жданова гэдэг эмэгтэй өнгөрсөн зургадугаар
сарын 5-ны өдөр Парисын лааны тосон баримлын музейн танхимд орж
уламжлал ёсоороо цээж нүцгэлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины лааны
тосон баримлыг сүйтгэлээ.
Тэрээр
цээжин дээрээ англиар "Путиныг ал” гэсэн уриа бичин дайрч эрхэм
ерөнхийлөгчийн баримлын цээжин тус газар нь хурц үзүүртэй зүйлээр
хутгалж газар унагасан юм.
Шүүх
энэ хэргийг авч үзээд Яна Ждановаг 5604 еврогоор торгохоор
шийдвэрлэсэн байна. Үүний 1600 нь танхайрсны төлөө бол 3004 нь баримал
сүйтгэсний төлөө, харин 1000 нь сэтгэлзүйн хохирол учруулсны төлөө
ногдож байгаа юм байна.
"Femen”
хөдөлгөөний хэвлэлийн алба харин "Хүүхэлдэй биш жинхэнэ Путинд халдсан
бол энэ торгуулийг төлөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ.
mongolnews
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих