17-ны орой НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл нийтэлж, "Исламын улс" хэт даврагчдын бүлэглэлийн ойрын хугацаанд үйлдсэн хүчирхийллийн хэргийг зэмлэн буруушааж, энэхүү бүлэглэлд хүнд цохилт өгөхийг онцолжээ.
Иракийн хилд олон улсын хүмүүнлэгийн хууль зөрчсөн буюу хүний эрхэнд халдсан хэрэгт хариуцлага хүлээлгэх ёстой, үүний зарим нь дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болоод байна. Иракийн засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэг хууль зөрчигчдийг хуулийн дагуу шийтгэхийг уриалжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, "НҮБ-ын үндсэн хууль"-ын холбогдох тогтоолыг үндэслэн терроризмын эсрэг цохилт өгч, олон улсын энх тайван болон аюулгүй байдалд учруулж буй заналхийллийг арилгах хэрэгтэй. Террорист халдлага гарсан цаг хугацаа, газар орон, зорилго, хэн үйлдсэнээс үл хамаарч хуулийн хариуцлага заавал хүлээлгэх ёстой гэжээ.
Иракийн нийслэл Багдадад ойрын өдрүүдэд машин дэлбэлсэн хэрэг тасралтгүй гарч, 17-ны өдөр гэхэд л 3 удаагийн террорист халдлагын улмаас 26 иргэд амиа алдаж, 96 хүн шархадсан байна.
\Н.Пүрэвжав\ china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих