Махны дундаж үнэ: Аравдугаар сарын 15-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, адууны махны үнэ 3.0 хувь, ямааны махны үнэ 5.1 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 4.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, адууны махны үнэ 2.2 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өссөн байна.
Аравдугаар сарын 15-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5975 төгрөг, үхрийн /ястай/ мах 7535 төгрөг, үхрийн цул мах 9820 төгрөг, адууны мах 5495 төгрөг, ямааны мах 5340 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Аравдугаар сарын 15-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Аравдугаар сарын 15-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Аравдугаар сарын 15-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.7 хувь, манжингийн үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 3.5 хувь, сонгины үнэ 2.6 хувь, байцааны үнэ 2.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 2.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Аравдугаар сарын 15-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/
сүүний үнэ 2.8 хувь, "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь,
задгай сүүний үнэ 4.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1
литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар өсч, задгай болон "Элекстер” /0.5 л/
сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон
өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх
сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн
тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих