Зохиолч Варлам Шаламов нэгэн цагт "Лагерьт би юу үзэж, юуг ойлгов"
гэсэн номондоо бичсэн шигээр "лагерьт юуг үзэж, юуг ойлгосноо" Михаил
Ходорковский 2009 онд GQ сэтгүүлд тусгайлан өгүүлж байв.
Оросын
газрын тосны экс магнат, "ЮКОС-ийн захирал асан тэрбээр 2003 оноос хойш
шоронд хоригдож, өнгөрсөн оны арванхоёр дугаар сард ОХУ-ын
Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ.
Түүний GQ сэтгүүлд гаргасан шоронгийн өдрийн тэмдэглэлийг дахин саная. Тэнд Михаил Ходорковский юу үзэж юуг ойлгов.
..Лагерь бол эсрэг тэсрэг ертөнц. Энд худал нь хэм хэмжээтэй, үнэн нь хамаагүй.
...Манай
улс оронд бичиг үсэггүй насанд хүрэгчид бодитоор нэлээдгүй баих аж!
..Лагерийн ажилтнуудыг "оршин суугчидтай" нь солиод ч юу ч
өөрчлөгдөхгүй. Үүнийг хоёр "талуудьын" төлөөлөгчид харилцан
зөвшөөрөлцдөг.
..Лагерийн амьдрал нь ЗХУ-ыг санагалзуулам. Хэн ч
ажиллахгүй ч дүр эсгэнэ. Хэнд ч төлөхгүй ч мөн л дур эсгэнэ. Бүгд нийлж
байгаад "гадны хүмүүст" зална. Орон нутгийн "үнэнийг хайгчдыг" орон
нутгийн "савандаа" барина.
...Хүмүүс хоолны төлөө бүхнийг өгөхөөс буцахгүй, өлсөөгүй байсан ч хамаагүй.
...Шүүхэд
мэргэжлийн худал хэлэхийг тусгайгийнхан л чадна. Ердийн хүмүүс бол үнэн
гэснийгээ л ярьдаг. Хэрэв тэд худал яривал тэр нь харагдаад байдаг.
...Амьдрал бол хямд эд юм.
..Лагерь
дахь явуулга Кремлийнхтэй адилхан бөгөөд ялгаа нь цар хүрээндээ байдаг.
...Нэр төр нь амьдралаас нь үнэтэй хүмүүс багагүй бий.
..Лагерь нь гэмт хэрэгтнүүдэд их сургуулийг орлох боловсрол бөгөөд холбоо сүлбээ нь болдог.
...Мансууруулах бодисны салбарт АНУ-аас хоцорч явснаа амжилттайгаар давлаа. Лагерь энд "хол тасран" түрүүлж явна.
..."Эзэн"
бол хаан, Бурхан нь цэргийн дарга. Одоогоор хулгайлахад нь саад хийхгүй
л байна. Бүгд л бүхнийг хулгайлна. Бараг бүхнийг...
...Тийм ээ, дээр нь лагерь нь үнэ төлбөргүй эмнэлэгтэй ЗХУ. Тэр нь маш магтмаар үнэ төлбөргүй, харин анагаах нь тааруухан.
...Зөвлөлтийн
дэглэмийг санагалзагч нарыг экс курсэд урья. Маш их эрүүлжүүлдэг!
...Боловсрол ба дадал үргэлж хэрэг болно. Бурхан бүхнийг хардаг!
...Сэтгэлийн тэнхээ, хатуухан нерв нь шоронд хуртэл энгийн хүчнээс чухал.
...ГУЛАГ үхжээ, харин уламжлал, дадал нь өөрийн утгаа алдсан ч Зөвлөлтийг ардаа орхин үлджээ.
...Хүнс,
савангийн төлөө мухлагт дугаарлаж байснаа саналаа. "Дугаарлалд бичүүл",
"сарын дараа эргээрэй, шүдний оо ирж магадгүй", "цайнд дугаарлаад
хэрэггүй...".
...Бараг л хүн бүрийн сэтгэлд ариун нандин зүйл бий.
Заримдаа тэр нь маш гүнзгий, үргэлж түүнийг түшиж болно. Түшиг байхгүй
бол хүн байхгүй. Хальс нь хоосон. Шууд л харагдана.
...Дэглэм, улсын
хангамж ажилгүйдэл, гэр бүлийн холбоо тасрах зэргийг гэмт хэргийн "явган
цэрэг" бүтээх тусгайлан бүтээсэн дамжлага гэхээр.
...Хоригдлуудын 90 хувь нь "хаалганы цаана" хэнд ч хэрэггүй, тэдэнд захидал ч ирдэггүй. ...Оросууд хэт хувиа борлуулагчид.
...Таван
жилийн дараа хүн шоронд дасна. Арван жилийн дараа чөлөөлөгдөхөөс айна.
...Хийсэн хэргийнхээ төлөө сууж буйгаа мэддэг хүмүүст хөнгөн.
...Чөлөөт
байддыг боддоггүй хүмүүст хоригдон суух нь амар, харин тэндээс гарахад
хүнд. ...Шорон ухаан, мэдрэмж хурцаар ажилладаг "сенсорындеприваци" юм.
...Өдөр тус бүр удаан өнгөрөх авч сар жилүүд мэдэгдэлгүй өнгөрдөг.
...Өөрийнхөөрөө
байхын тулд дуустлаа явах хэрэгтэй. Худал хуурмаг энд үйлчлэхгүй.
..Лагерьт бусдаасаа онцгойрох нь үргэлжийн аюултайгаас гадна, бараг
үргэлж л хортой. Гэхдээ хүндэтгэлийг авч болно.
..Лагерь ихэнх нь бардамнал, тэнэглэлийг нь өршөөгөөд "дарга нартаа" захирагдаж халамжлуулахыг хүсдэг.
...Хэрэв хятадууд тэтгэмж төлнө гэж амлавал Сибирь тэр чигтээ Хятадад очно. Зөвхөн хуучин сүсэгтнүүд, дарга нар л үлдэхбайх.
...Орос хун маш авъяаслаг, ажилсаг. Согтуул биш бол.
,. Лагерь архи, ажлын хомсдолтой.
...Эд
хөөх нь сайн дурын галзуурал. Бодит байдлаар хүнд маш бага зүйл
хэрэгтэй. ...Компьютер гэсэн ганцхан зүйлийг л санах юм. Гэхдээ бичлэг
сайжирч байна.
...Оросын нийгэм, Оросын гэмт хэргийн ертөнц хоёр бие
биендээ хүмүүнлэг бусын төлөө өрсөлдөж байна. Харахад аймшигтай, ялах
боломжгүй.
...Хүмүүс ээ! Хэрэв бид хүмүүс юм бол ингэж амьдарч болохгүй!
...Эх оронч үзлийг сэхээтнүүд бодож гаргажээ.
..Лагерь гэдэг нь том тосгон. Бүгд л бүхнийг мэднэ.
Ш.САМБУУ /УЛААНБААТАРЫН СОНИН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих