Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 97-р зарлиг,Монгол улсын засгийн газрын 190-р тогтоолыг хэрэгжүүлж,төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх,төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд суртачлан таниулах, иргэдийн санал хүүсэлт ,өргөдөл гомдлыг шийдвэрлэх,иргэдээс гаргасан шинэлэг санаа санаачллагыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор жил бүрийн энэ цаг үед зохион байгуулагддаг "Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ аймгийн Засаг даргын тамгийн газрын гадаа талбайд зохион байгуулагдаж байна.Уг өдөрлөгийг аймгийн Засаг дарга С.Ганбат нээж үг хэлсэн бөгөөд иргэдээ энэ үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалахын хамт өдөрлөгт оролцож байгаа байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаатай танилцлаа.Өдөрлөгт аймгийн Засаг даргийн дэргэдэх агентлаг хэлтэсүүд оролцож байна.Иргэдэд цусны шинжилгээ хийх ,цээжний рентеген зураг,биеийн жин өдрийн үзүүлэлт зэрэг үйлчилгээг Эрүүл мэндийн газар,өрхийн эмнэлэгүүд үзүүлж байгаа бол Цагдаагийн газар,Онцгой байдлын хэлтэс,Тахарын албанаас өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа тусгайлсан тоног төхөөрөмжөө дэлгэн харуулахын хамт иргэдэд зөвөлгөө мэдээллийг өгч байна.Ажил хайж байгаа иргэдэд ажил зуучлах,хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлуудаар зөвөлгөө мэдээллийг хөдөлмөрийн хэлтсээс өгөх зэргээр төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа чиглэлийн дагуу иргэд үйлчилж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих