Ус нь арьсыг цэвэрлэх, бие мах бодийг чийрэгжүүлэх болон мэдрэлийн
тогтолцоог сэргээдэг. Хүүхдийг байгальтай харьцаж ойртуулах нь чухал.
Хүүхдийн бие махбод гадаад орчин хоёрын хоорондох тэнцвэртэй харьцаа
алдагдаж өвчинд амархан өртдөг. Иймээс хүүхдийн нүүр гар биеийг угаах,
усан арчилт хийх, усан асгалт хийх, хөлийг дүрэх, хөлийн улыг усаар
шүрших, усанд оруулах шүршүүрт оруулах, усанд хөвүүлж тоглуулах, хоолойг
усаан зайлах зэрэг аргыг хэрэглэнэ.
1.
Усанд оруулах -Усны градус 37 градусын хэмтэй, усны түвшин хөхөөр байх
ёстой. Хүйний шарх эдгэрснээс хойш 6 сар хүртэл өдөр бүр, Ой хүртэл
өнжөөд, 3 нас хүртэл 7 хоногт 2 удаа тогтмол цагт хооллоогүй үед унтахын
өмнө усанд оруулна. Эхлээд 5 минутаар цаашид 10 минутын хугацаагаар
оруулна. Мөн 7 хоногт 1 удаа давстай хар цай, ясны шөлөнд оруулна.
2.
Усан арчилт-арчилт нь арьс булчингийн хүчдэл, тэжээлийг сэргээж эд эс
дотоод эрхтний цусан хангамж, цусны судаснуудыг бэхжүүлэн сайжруулна.
Арчилт хийх хугацаа 1-2 минут. арчилтыг хийхдээ бэржгэр эдээр хийсэн
бээлийгээ зуны улиралд 33-34 хэмийн савангийн хөөстэй бүлээн усанд,
өвлийн улиралд 35-36 хэмийн усанд норгож эхлээд гарын хуруунаас дал мөр
лүү, хөлийн улнаас хэвлий рүү чиглүүлэн дараа нь цээж хэвлий нурууг
арчина. Усны дулааныг 1-3 хоног тутам 1 хэмээр бууруулж зуны улиралд
26-24 хэм, өвлийн улиралд 30-28 хэмд хүргэнэ. Арчилтын дараа хүүхдийг
10-15 минут тайван хэвтүүлнэ. 7–оос дээш насны хүүхдэд тогтмол хийнэ.
3.
Усан асгалт–9 сараас дээш насанд жилийн 4 улиралд хийнэ. Усны өөрийнх
нь хүч үйлчилгээний дүнд үүсч байгаа даралтын хүчээр арьсны мэдрэлийн
төгсгөлийг цочроож бие махбодийг сэргээж чийрэгуүүлнэ. Усан асгалтыг
хийхдээ цорготой саваар биенээс 5-10 см-ийн зайнаас сургуулийн насанд
20-25 см зайнаас 3-5 минутын турш нуруу, цээж, хэвлий ,зүүн, баруун гар
хөл дээрээс ус асгаж чийрэгжүүлнэ. Толгой дээр асгаж болохгүй. Усны
дулаан 1 нас хүртлэх хүүхдэд зуны улиралд 33-34 хэм, өвлийн улиралд
35-36 хэмээр эхэлж цааш нь 3 хоног тутам 1 хэмээр бууруулна.
4.
Шүршүүрийг 1,5-аас дээш хүүхдэд хэрэглэнэ. Шүршүүрийг хүүхдийн мөрнөөс
50 см барьж 40 секундээс, 1,5 минут хүртэл хугацаагаар заслыг
гүйцэтгэнэ.
5. Хөлийн тавхайг усаар шүрших –Хүүхдийг сандал
дээр суулгаж шүршүүрээр шилбэний доод хэсэг хөлийн тавхайг 25-30
секундын турш шүршинэ. Хуурай алчуураар үрж арчина. Орой унтахын өмнө
хийнэ. Усны халуун 28-27 хэмээс эхэлж 10 хоног тутам 1 хэмээр бууруулж
10 хэмд хүргэнэ.
6. Хөлийг усанд дүрэх –Сандал дээр суулгаж
түмпэнтэй усанд хөлийг дурнэ. Усны түвшин шагайн үенээс дээгүүр булчинг
оруулсан байх ба 34 хэмээс эхэлж 7 хоногт 1 хэмээр бууруулж 15-13 хэмд
хүргэнэ. Хугацаа 1 минутаас 5 минут болтол уртасгана.
Хүүхдийг усаар чийрэгжүүлэх нь хүүхэд хурдан торниж, бодисийн солилцоо идэвхжиж илүүдэл бодис арьсаар дамжиж гадагшладаг ач холбог долтой.
"БАЯНГОЛ” эмнэлгийн Мэдрэлийн их эмч Ж. Оюунчимэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих