Монгол
Улсын сагсан бөмбөгийн хөгжилд олон талууд хувь нэмрээ оруулж, чухал
үүргийг гүйцэтгэдэг. Магадгүй хамгийн чухал тал нь тоглогч, баг болон
аливаа тэмцээнийг санхүүжүүлдэг
спонсор байгууллага, хувь хүмүүс юм. Тийм ч учраас Монголын Дээд Лигийн
багийн эзэд 1994 оноос хойш буюу анхны Лиг зохион байгуулагдсанаас хойш
өөрсдийн хувь нэмрийг бүх талаар оруулж, сагсан бөмбөгийн спортыг
дэмжсээр ирсэнийг энд онцлох хэрэгтэй. Азийн Наадамд үзүүлсэн Монголын
шигшээ багийн амжилт мөн багийн эзэдтэй шууд холбоотой юм.
Тэгвэл
саяхан Монголд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн таван багийн эзэд
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, нэгдмэл байр суурьтайгаар
санал, бодлоо илэрхийлэхээр болсон байна. Сагсан бөмбөгийн доторхи
хуваагдмал байдал, улстөржилт эдгээр багуудын үйл ажиллагаанд сөргөөр
нөлөөлж, багагүй хүндрэл учруулдаг нь ойлгомжтой. Энэхүү санамж бичигт
эдгээр 5 баг аль нэг Холбоонд харъяалагдахгүй ба хамгийн мэргэжлийн
зохион байгуулалттай тэмцээнд нь нэгдсэн шийдвэрийг гаргаж оролцоно
гэжээ.
Ямартай ч МСБХ-нд өөрсдийн завсардсан Дээд Лигийг шинэ
бүтэц, зохион байгуулалттайгаар хийж, эдгээр багуудад өөрсдийн саналыг
хүргүүлж, дахин хамтран ажиллах боломж нээгдсэнд баяртай байна!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих