Өнгөрсөн сарын 22-нд Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн айл өрхөөр судалгаа хийж яваад бусдын гарт онц хэрцийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэрэг Баян-Өндөр сум /Эрдэнэт хот/-ын Цагаанчулуут багийн нутагт 17 цагийн орчим гарсан талаар бид мэдээлсэн. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй иргэн нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан. Тэрбээр аавтайгаа амьдардаг байсан бөгөөд хэргийг үйлдэхдээ гэртээ ганцаараа байсан гэдэг.
Онц
ноцтой энэхүү хэргийн талаар Орхон аймгийн цагдаагийн газрын гэмт
хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, ахлах хошууч
Б.Энх-Ертөнцөөс тодрууллаа.
-Танай аймагт судалгааны
ажилтан эмэгтэй бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг
хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явж байна?
-Хэргийг
одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа. Гэмт хэрэгтэнг
асран хамгаалагч нь буюу аав нь дуудлага өгч баривчлуулсан. Орхон
аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазулаар ахлуулсан
цагдаагийн газрын бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллагаа явуулахад Орхон
аймгийн Статистикийн мэргэжилтэн О гэх эмэгтэй бусдад хутгалуулсан
байдалтай нас барсан байсан. Хэргийг тус хаягт оршин суух 20 настай
Ц.Батхүү гэх сэтгэцийн өвчтэй байж болзошгүй этгээд үйлдсэн болох нь
тогтоогдсон. Цагдаагийн ажилтнууд хэргийн газар очиход цогцсыг нуусан
байсан.
-Талийгаач бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэсэн үнэн үү?
-Арван настай хүүтэйгээ амьдардаг, нөхрөөсөө салсан эмэгтэй байсан юм билээ.
-Сэжигтэн этгээдийг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гээд байгаа. Яг тогтоосон уу?
-Одоо
уг этгээд Улаанбаатар хотод СЭМҮТ-ийн хуулийн тасагт байгаа. Цагдаагийн
байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Шинжилгээгээр сэжигтэн
этгээд хэрэг хариуцах чадвартай гэж гарвал ердийн журмаар хэрэг нь
шүүхээр шийдвэрлэгдэнэ. Хэрвээ хэрэг хариуцах чадваргүй гэж гарвал
шүүхийн шийдвэр гарч, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан
эмнэлгийн албадлагын арга хэмжээ гэсэн тусдаа зүйл байдаг. Тэр зүйл
ангиар хэргийг нь шийддэг.
-Шинжилгээний дүн хэзээ гарах вэ?
-Шинжилгээний дүн 14 хоногт гарах ёстой. Ирэх долоо хоногт дүн гарах юм.
-Аймшигт
хэргийн талаар сэжигтний аав нь дуудлага өгсөн гэсэн. Тэр юу гэж
мэдүүлсэн бэ. Өмнө нь аавыгаа ч сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл байна?
-Сэжигний
аав Ц бидэнд дуудлага өгсөн. Цэцэрлэгийн манаач хийдэг юм билээ. Орой
ажлаа тараад ирэхэд хүү нь орныхоо урд хутга шөвөг гээд янз бүрийн
мэснүүд гаргаж тавьчихаад сууж байдаг байсан гэсэн. Тэгээд энэ байдлаас
нь болоод шөнө ч унтаж чаддаггүй байснаа бидэнд хэлсэн. Сэжигтэн этгээд
"Нам унтвал чинь ална” гэх маягаар эцгээ сүрдүүлж, айлгаж байсан гэх
утгатай зүйл ч ярьсан.
Сэжигтэн хохирогч эмэгтэйг таван удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.
М.Нандин uls
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих