Энэ онд уул уурхайн салбарт долоон томоохон төсөл хэрэгжиж эхэлнэ. Тэдгээрийн байршил хөрөнгө оруулалт зэргээс дуръдая.
№ | Аймаг | Сум | Ордын нэр | Ашигт малтмалын төрөл | Хөрөнгө оруулалт тэрбум.төг | Хэрэгжих хугацаа жил | Хүчин чадал /жил/ |
1. | Архангай | Хотонт | Тоглохын тал | Ган төмөрлөгийн үйлдвэр | 449,8 | 10 | 350 мян.тн |
2. | Дорнод | Цагаан-Овоо | Алтан цагаан овоо | Холимог металл | 219,49 | 11 | 2 сая.тн |
3. | Сэлэнгэ | Орхон | Хөтөл-2 | Шохойн чулуу | 189,899 | 11 | 1,2 сая.тн |
4. | Дундговь | Баянжаргал | Эрээн | Төмрийн хүдэр | 137,323 | 9 | 2,6 сая.тн |
5. | Говь-Алтай | Цээл | Таян нуурын | Төмрийн хүдрийн орд | 548,01 | 5 | 10 сая.тн |
6. | Өмнөговь | Ханхонгор | Баруун нарангийн нүүрсний ордын баруун урд үргэлжлэл /Цайхар худгийн хэсэг/ | нүүрс | 256,56 | 9 | 5 сая.тн |
7. | Дорноговь | Өргөн | Сэнжит худаг | Шохойн чулууны орд, цементийн үйлдвэр | 512,207 | 20 | 1 сая.тн |
Цагаан-Овоо сумын нутагт олборлолт явуулах лиценз авсан "Сентерра Гоулд” компани Ази, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хөгжиж буй орнуудад алтны хайгуул,шинжилгээ, олборлолт явуулдаг компани юм. "Сентерра Гоулд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Бороо Гоулд” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн нутагт алт олборлож байсан.
Тус компани Алтан Цагаан овоо ордод "heap leach” буюу нуруулдан уусгах технологи нэвтрүүлж, олборлолт явуулах аж. "Heap leach” буюу нуруулдан уусгах арга нь бага агуулгатай хүдрийг цоордоггүй хулдаас дэвсч бэлтгэсэн талбай дээр нуруулдан хурааж, цианитын сулруулсан уусмалыг дусаагуур хоолойгоор хүдэр дундуур нэвчүүлэх замаар алт ялгадаг технологи гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих