Багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэж иргэдээс сонгогдож тухайн багийн нийтлэх эрх ашгийн төлөө ажиллах ёстой хүн байдаг. Гэтэл хэрлэн сумын ИНХ дарга нар дунд ажлаа хийдэгггүй идэвхи чармайлтгүй олон хүмүүс байгааг Хэрлэн сумын Иргэдийн хурлын дарга анхааралдаа авах цаг болжээ. Багийн ИНХ-н дарга багийн даргын цалингийн 30 хувьтай тэнцэх цалин авдаг. Зүгээр суугаад татвар төлөгчдийн мөнгийг халааслаад байж болохгүй байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Энд би бүх багийн ИНХ дарга нарыг хамруулахыг хүссэнгүй. харин ажлаа хийдэггүй иргэдийнхээ төлөө ажилладаггүй хүмүүсийг надаар хэлүүлэлтгүй багийн иргэд нь мэдэж байгаа байх. Нэлээд олон багийн иргэдээс ИНХ-ын даргыг нь асуулаа, мэдэх хүн тун цөөн байсан. Тэр ч байтугай ИНХ гэж юу байдгийг ч мэдэхгүй хүн цөөнгүй таарсан.
Энэ нь багт ИНХ хэрхэн хүрч ажиллаж байгааг жишээ. Багийн ИНХ-ын дарга тухайн багийн Засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна тухайн баг хорооны иргэдийг амьдрал ахуй, амжиргааг, дэмжих, туслаж үзүүлэх санал санаачлагыг сум, дүүрэг, хотынхоо Засаг даргад уламжлах, иргэдийн үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах, Иргэдийн нөхөрлөл, ААН байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум дүүргийн хуралд уламжлах гээд мундашгүй их ажил хиих үүрэгтэй хүмүүс байдаг. харамсалтай нь манай дарга нар тэгж чаддаггүй. Цаасан дээр их юм хийсэн тайлангаа сардаа хэрлэн сумруугаа шидчихээд цалингаа аваад суудаг зуршил нэгэнт тогтчихжээ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих