Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчин
Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон гэж иргэн Ш.Раднаасэд Үндсэн
хуулийн цэцэд ханджээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 11
сарын 30 өдөр Баянхонгор аймгийн засаг даргаар Д.Жаргалсайхныг
томилохдоо Үндсэн хуулийг зөрчсөн юм. Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц
маргаан үүсгэх гэтэл энэ сарын 15 өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх
захирамжаа хүчингүй болгожээ. Өмнө нь мөн иргэн Ш.Раднаасэдийн
мэдээллээр Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргыг хууль зөрчин томилсон
гэж Үндсэн хуулийн цэцэд дуудагдаж байсан. Сонирхолтой нь Үндсэн Хуулийн
Цэц асуудлыг авч хэлэлцэхийн яг урьд өдөр зархирамжаа хүчингүй
болгочихоод байсан. Тэгвэл энэ удаа ч гэсэн Баянхонгорын Засаг даргыг
хууль бусаар томилсон тухай гомдлыг дахин авч хэлэлцэхийн өмнөх өдөр
захирамжаа хүчингүй болгожээ. Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн
хуульд маргаан үүсгэхийн өмнө 2 дахь удаагаа захирамжаа хүчингүй
болгосон байна.
Харин Д.Жаргалсайхан нь Баянхонгорын Засаг даргаар хоёр жил хууль бусаар ажилласаны хугацааны зардлыг зөв гэж үзэх үү? Түүний энэ хугацаанд гаргасан тогтоол шийдвэрүүд хүчинтэй юу гэх мэт олон асуудал маргаан дагуулахаар боллоо.
Харин Д.Жаргалсайхан нь Баянхонгорын Засаг даргаар хоёр жил хууль бусаар ажилласаны хугацааны зардлыг зөв гэж үзэх үү? Түүний энэ хугацаанд гаргасан тогтоол шийдвэрүүд хүчинтэй юу гэх мэт олон асуудал маргаан дагуулахаар боллоо.
UNEN.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5785
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих