Сүүлийн хэдэн жил чимээгүй байсан "Номин талст” хамтлагийнхан шинэ цомгоо танилцуулах тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр бэлтгэж байгаа. Нэгэн цагт олныг байлдан дагуулж, "Номин талст”-ын дөрвөн залуу мандан бадарч байсан үе саяхан.
Гэвч удтал хүлээлгэсэн энэ тоглолтонд "Номин талст” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй бололтой. Тус хамтлагийн хамгийн даруухан гэх тодотголтой дуучин Хаазаа буюу Т.Хангэрэл энэхүү тоглолтонд оролцохгүй гэнэ.
Учир нь тэрээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж байгаа төрийн албан хаагч гэнэ. Төрийн албан хаагч учраас тоглолтонд оролцох боломжгүй гэж тэр үзсэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих