Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 30. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 5 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Чухал
өдөр. Эелдэг, дипломатч харьцаатай байх нь хэцүү санагдах байх. Та
ямар нэгэн чухал зүйлийг хийх хэрэгтэй болно. Та урам зоригоор дүүрэн
байх болно. Хэрвээ та юу хийж болдгийг бусдад харуулж чадах юм бол
аливааг гайхалтай эцсийн үр дүнд хүргэж чадна.
Үхэр (4/20-5/20)
Овсгоотой
хүмүүсээс болгоомжил. Тэдний зөвлөгөөг зүгээр сонсоод орхи. Таны
санаачлагатай байдал зөв чиглэлээ олоход туслана. Сексийн хүчтэй дур
хүсэл нь хайр дурлалын харилцааг хялбархан эхлүүлэх болно. Хайртай
хүнтэйгээ дотно байж болох газар оч. Интернетээр хай. Таны мөнгөнд
таарсан ойрхон амралтын газрыг олж чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Болгоомжтой
байх өдөр. Өнөөдөр элдэв хүндрэл бэрхшээл эсвэл боловсон хүчний таагүй
халаа сэлгээнд бэлэн бай. Удирдлага хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж
болзошгүй. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргахгүйн
тулд бүхнийг эрүүл саруул ухаанаар тооцоол бусдын зөвлөгөөг бүү дага
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой
байх өдөр. Өнөөдөр алдаа эндэгдэл авчрах яаруу сандруу үйлдэл учирч
болзошгүй байна. Та ямар нэг зүйл хийхээсээ өмнө бод. Таны эрүүл мэндийн
асуудал сайжирна. Тамирчин мэлхийнүүд сонгосон салбартаа өөрсдийн
онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Шигшээ багийн байр суурь танд
өөрийгөө хүндлэх, биө бялдраараа бахархах, урам зориг өгөх бололтой.
Дасгал сургиулалтаа үргэлжлүүлэн хий.
Арслан (7/23-8/22)
Сэтгэлийн
хөдөлгөөнтэй өдөр. Тайван байж аливаад бодитоор хандахгүй бол үл
ойлголцол юм уу санал зөрөлдөөн үүсч хэрүүл шуугиан болох магадлалтай.
Гэр бүлийн гишүүн юм уу өмч хөрөнгөд хамааралтай асуудал гарч болох юм.
Хийх ёстой зүйлүүдийн чинь жагсаалтад богино хугацааны төсөл нэмэгдэж
болох юм. Зарим арслангыхны хувьд энэ өдөр чухал өдөр болж магад. Та нэг
компанийг орхиж өөр нэгд орж мэднэ.
Охин (8/23-9/22)
Таатай
өдөр. Хэдийгээр гол хандлага чинь ажилдаа чиглэсэн байгаа боловч
гайхалтай сайхан өдөр байна. Гэхдээ ажил чинь ч бас таатай байх болно.
Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачаалал чинь багасна. Ажил, үүргээ
биөлүүлдэг эерэг хандлага чинь ямар ч сөрөг хандлагуудыг үгүй хийж
чадна. Гэр бүлийн уулзалтад ирээгүй хамаатныхаа төлөө санаа зовох
асуудал гарч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Шийдэмгий
өдөр. Энэ өдөр цаг урагшлах тусам хэмнэл хурдсах болно. Үйл хөдлөл
ихтэй байх болно. Шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирэх эрч хүч
нэмэгдэнэ. Өнөөдөр шинэ ажил эхлэхэд сайн. Таны шийдэмгий зоримог байдал
тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх
жинлүүрийн ордныхонд сайхан үе тохиож байна. Аялал зугаалгаар явах нь
хайр дурлалын романтик амралт байх болно
Хилэнц (10/23-11/21)
Донсолгосон
өдөр. Биеэ барьсан байдал тань аливаа чухал асуудлыг шийдэхэд саад
болж магадгүй. Та өөртөө цаг зав гарга, хүсэл сонирхол ,амьдралын зам
тань зөв эсэхийг нягтлан шалга. Гэхдээ та өөрийгөө шүүх хэрэггүй.
Өөрийгөө юу хүсч байгааг юуны түрүүнд ойлго. Бусад хүмүүс таныг хэрхэн
хүлээж авч байгаа талаар санаа зовохоо болих хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Болгоомжтой
байх өдөр. Гарын үзүүрээр зарагдах ажил, хортой хов живд автахаас
болгоомжил. Яагаад гэвэл үр дүн нь таныг шийдвэрлэж чадахаас илүү
хүндэрсэн байж магадгүй. Танихгүй хэн нэгэнд татагдах нь хардалт, өмчлөх
байдал зэргийг үүсгэнэ. Юу хийж байгаадаа анхааралтай бай. Өөрийнхөө
үйл хөдлөлд дүгнэлт хийхэд сайхан цаг. Та өөрийнхөө дутагдалтай зан
аашаа зассан нь дээр.
Матар (12/22-1/19)
Анхааралтай
байх өдөр. Танд сайнаар хандаж буй хүмүүсийг нүүр буруулахыг та
хүсэхгүй л болов уу. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Яг
одоогоор зарцуулалтандаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно. Ногоо
тарих чадвартай нумынханы хувьд цэцэг тарих эсвэл ногооны талбай дээрээ
ажиллах нь сайхан амралт болно. Өнөө орой амьд тоглолт үзэхэд зүгээр
тул театр эсвэл балет үзэхээр явах нь бүтээлч чанарт чинь тохирно.
Хумх (1/20-2/18)
Ажил
хэргээ дуусгах, идэвхтэй амрахад бэлтгэхэд таатай өдөр. Матөриаллаг
байдлаа сайжруулах эсвэл ирээдүйн амжилтын суурь үндсээ тавьж чадна.
Эрэгтэй хумхуудыг харамсах сэтгэл, гонсойх шалтгаан болох уулзалт, шинэ
танил хүлээж байна.
Загас (2/19-3/20)
Анхааралтай
байх өдөр. Өөрийгөө илэрхийлэхдээ хянамгай бай. Хэдийгээр та хайртай
хүмүүсийнхээ сэтгэлд хийцэхийг хүсэх ч таны нүүрний хувирал, дохио
зангаа эсвэл байдлыг илэрхийлэх болно. Яг одоо хайртай хүнийхээ сэтгэлд
таарах боломжгүй тул зөвхөн өөрийгөө сэтгэл хангалуун байлгаж, эргэн
тойрныхоо хүмүүстэй болгоомжтой харьц.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих