"Оюутолгой" 134.100 тонн зэсийн баяжмал (27.3 хувийн дундаж агуулгатай) үйлдвэрлэсэн байна. Улмаар энэ онд нийт 377.000 тонн баяжмал гаргасан гэнэ. Түүнчлэн энэ жил 700 мянган унци алт олборлохоор төлөвлөснөөс 550 мянган унцийг л олборлох юм байна. Мөн 160 мянган тонн зэсийн бэлдмэл үйлдвэрлэхээр төлөвлөснөөс ердөө 135 мянган тонныг гаргаж авах аж" хэмээн мэдээлжээ.
Ийнхүү Оюутолгойн орлого ахихгүй байгаа. Мөн тус компанийг тойрсон асуудлаар удаа дараа хэлэлцээр хийж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрт хүрээгүй байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулсан "Оюутолгой" компанийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж байгаа бөгөөд тэрээр "Оюутолгой" компанид ногдуулсан 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгож татварын хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гаргасан үндэслэлийн талаар тодруулжээ. Тэгвэл "Оюутолгой" компанийн 2010-2012 оны албан татвар ногдуулах төлөвлөлтийг шалгаж нийт 16 төрлийн зөрчил илрүүлсэн.
Гэвч улсын байцаагчийн тус актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байсан ч магадлан шалгалтын явцад 16 зөрчлийн зөвхөн нэг зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид 60 хоногийн хугацаанд 15 зөрчилд магадлан шалгалт хийж гаргасан дүгнэлтээ Маргаан таслах комиссын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдсэн гэнэ. Энэ мэтчилэн асуудлууд олон бий. Харин асуудлыг хэрхэн яаж, шийдвэрлэх нь чухал асуудал болоод буй билээ.
UNDESTEN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих