
Сүүлийн үед аутизмтай хүүхдүүд ч нэмэгдэх болж. Гэтэл бүхэл бүтэн аймаг атал бид хөгжлийн бэрхшээлтэй төрчихсөн ч гэлээ тэднийгээ анхаарлын гаднаа үлдээгээд байгаатай уншигч та ч санал нийлэх биз. Бид хэдий болтол "Хүүхэд хөгжлийн төв"-ийн 20 хүүхдээр бамбай барьж, энэ тал дээр анхаарч байгаа мэт дүр эсгэх вэ? Жилээс жилд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо мэдэгдэхүйц өсч, БОЭТ-ийн Нөхөн сэргээх кабинетэд эмчилгээ хийлгэхээр хандах эцэг эхчүүд нэмэгдсээр байна. Цаад шалтгааныг нь тогтоож гийгүүлэхгүй юм аа тэхэд энэ олон хүүхдэд хүн ёсны үүднээс хандах сэттэл зүтгэл дутаад байх шиг. Хорин хүүхдэд зарцуулж байгаа төсөв мөнгө, төслийн хэдэн төгрөгийг үр дүнтэй зарцуулвал 20 байтугай хоёр зуун хүүхдийг ч эмнэж домнож болмоор санагдана.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5822
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих