Дорнодчууд бидний хийморь лундаагаа сэргээж аян замаа даатгадаг "эр хүний” овоо буюу хийморийн овоо хотынхоо хойморт дүнхийж байдаг. Хэрлэн сумаас хэрэндээ л боломжийн тохижуулж аятайхан болгосон. Харин яг овоон дээр нэгэн малын хашаа мэт торон хашаа баригдсаар нэлээд удлаа. Хаанахын хэн гээч комданийн эрхтэн дархтан энэхүү хашааг бариулсаныг мэдэхээр хотын холбогдох хүмүүсээс лавласан боловч тоймтой мэдээлэл авч чадсангүй. Ямартаа ч манай аймгийн нэгэн байгууллагын дарга эзэмшигчээр авсан сурагтай. Үүрэн телефоны дамжуулах антенн босгох юм байх. Хоёр гурван жилийн өмнө эзэмших эрхийг нь авсан хэдий ч одоог хүртэл юм босгоогүй хашаалсан хэвээрээ л байна. хажууд бас асар том торон талбай бий. Тэр нь өнөөх хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх талбай. 90 гаруй саяар боссон алдарт бүтээн байгуулалт. Ийнхүү гадна дотны зочид, аялагчдад аймгаа хойд талаас нь харуулдаг өндөрлөгт маань баахан торон хашаанууд мөрдөнгийн зоон мэт ярайх нь хотын өнгө үзэмжийг гутааж байгаа нь үнэн. Юм барина гэж эрхийг нь авсан юм бол бариад үр өгөөж, аймаг орон нутгийн үзэмжид хувь нэмрээ оруулах цаг болжээ. Хувийн компани авсан л байж таараа. Гэхдээ ард түмэнд ашигтай зүйл буй болно гэдэгт эргэлзээтэй. Удахгүй нэгэн үүрэн телефоны оператор ч юм уу нэгэн компани иргэдийн халааснаас антеннаар дамжуулан мөнгө саах л байх. Гэтэл уг газар иргэдийн очих дуртай, амралт чөлөөт цагаар салхилах тааламжтай газар билээ. Хэзээ нэгэн цагт хажуугаар нь хашаа татаад энгийн иргэд дээр нь гарч болохгүй болох вий дээ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих