Дорнод аймаг дахь Гаалийн байгууллагын дарга н.Винтовын урилгаар
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот дахь Гаалийн байгууллагын дарга Сүн Үйнин
Дорнод аймагт 8-р сард айлчлал хийх үед ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар
уулзаж Монгол улсын дугаартай автомашиныг Архашаат хилийн боомтоор
нэвтрүүлэх асуудлын талаар ярилцсан байна. Дорнод аймгийн ард иргэдэд
тулгамддаг асуудлуудын нэг бол Монгол улсын дугаартай 3 дагч орны гэгдэх
8-аас доош хүний суудалтай автомашиныг Хавирга- Архашаат боомтоор
нэвтрүүлэхийн тулд хил нэвтрэхийг хүссэн албан бичигийг Алтан-Эмээлрүү
факсаар илгээж, тус хүсэлтийг Манжуур дахь Гаалийн байгууллага
зөвшөөрснөөр Монгол талын машин Хавирга-Архашаатын боомтоор хил
нэвтэрдэг, уг асуудлыг хөнгөвчлөх талаар санал солилцсон улмаар 2 дахь
уулзалтаа Манжуур хотод зохион байгуулжээ.
Үүний үр дүнд Манжуур хот дахь Гаалийн байгууллага Архашаат хилийн
боомтоор автомашин нэвтрэх үйл явцад судалгаа хийсний эцэст Шинэ Барга
Баруун хошууны Засгийн ордноос олгосон батлан даах баримт бичигт
тулгуурлан 3 дагч орны гэгдэх 8- аас доош хүний суудалтай автомашиныг
хилийн боомтоор нэвтрүүлэх болсон тухай Хурлын даргад албан бичгээр
хариу мэдэгдлээ.
Ийнхүү Манжуур хот дахь Гаалийн байгууллага ШББХошуунд тус асуудлыг шийдэх эрхийг шилжүүлсэн тул ШББХ-ны удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж шийдвэрлэх боломжтой болжээ.
Дорнод аймгийн ИТХ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих