Харвардын их сургуулийн оюутнуудад цахим харилцаа бараг байсангүй. Тухайн үеийн хамгийн их хэрэглэгчтэй олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөр хоорондоо холбогдож ирсэн. Гэвч энэ нь тэдний бүрэн хэрэгцээнд хангалтгүй. Үүнийг сайтар ойлгосон Марк 2004 оны хоёрдугаар сард нэгэн бүтээгдэхүүн хийсэн нь ТНЕ РАСЕВООК хэмээх нэртэй, зөвхөн Харвардын их сургуулийн оюутнуудад зориулсан цахим сүлжээ суваг юм. Энэхүү сайтыг хийхэд Марк Цукербэргт ямар нэгэн бизнес төлөвлөгөө байгаагүй. Тэр зөвхөн сайн бүтээгдэхүүн бүтээхийг л зорьсон юм. Гэсэн хэдий ч ТНЕ РАСЕВООК сайт нээлтээ хийгээд 24 цагийн дотор 1200 оюутныг эгнээндээ элсүүлж чадсан нь Маркийг гайхшруулж бас урам зориг өгсөн. Ердөө хагас сарын дараа тус сайтад Харвардын их сургуулийн нийт оюутны тал хувь нь аккаунт нээж, идэвхтэй ашиглаж байжээ.Ийнхүү хурдан өсч буй ТНЕ РАСЕ-ВООК-ийн хамрах хүрээ зөхөн нэг сургуулийн хүрээнээс хальж, АНУ-ын Бостоны их сургууль, АЙ Ви-н дээд сургуулийн оюутнуудын идэвхтэй хэрэглээ нь болж чадсан. Ийнхүү зөвхөн нэг сургуулийн дотоод хэрэгцээнд зориулагдан бүтээсэн цахим хуудас дэлхииг хамарсан хамгийн том олон нийтийн сүлжээ болох эхлэл болсон юм
2005 оны наймдугаар сард Марк өөрийн бүтээсэн энэхүү гайхамшигт бүтээгдэхүүнээ шинэчлэн хандах хаягийг fасеЬоок.соm болгон өөрчилснөөр хэрэглэгчдэд илүү дөт боллоо. РасеЬоок.соm хэмээх цахим хаягийг 200.000 ам.доллараар худалдан авсан түүхтэй. РасеЬоок. соm брэндийн хувьд анх 2004 оны сүүлээр 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас авсан.
2005 оны сүүлээр зөвхөн АНУ-д ашиглагдаж байсан бол хил хязгаарыг давж Английн их дээд сургуулиудын оюутан залуусын байнгын хэрэглээ болж дэлхийг байлдан дагууллаа. Ийнхүү хурдацтайгаар гишүүдийн тоогоо нэмсэн гол шалтгаан нь Расе-Ьоок.соm-ийг дурын мэйл хаягаар ашиглаж болдогт оршино. Хэрэглэхэд хялбар, энгийн процесс нь өнөөгийн амжилтын гол түлхүүр хэмээн бизнес шинжээчид үздэг билээ. Мөн олон мянган хэрэглэгчийг нэгэн зэрэг өөртөө татсан явдал бизнесийн байгууллагуудын хараанд өртөж, тэд РасеЬоок.соm сүлжээг сурталчилгааны суваг, хэрэглэгчтэй харилцах гүүр болгон ашиглахын тулд Марк Цукербергт ихээхэн хэмжээний мөнгө төлж эхэлсэн юм. Ийнхүү алдар нэрийг богино хугацаанд хүртсэн РасеЬоок. соm-ыг мэдрэмжтэй бизнесменүүд худалдан авах талаар сонирхож эхэлсэн. Googlе, Үаhоо зэрэг компаниуд тэрбум долларын өртгөөр худалдан авах санал Марк Цукербергт тавих гэх мэтчилэн үнэ хаялцаж эхлэв. Орь залуу бизнесмен РасеЬоок.соm-ыг хөгжүүлэх багийг эрчимтэй бүрдүүлж байлаа. 2007 он гэхэд Марк РасеЬоок.соm-ыг хөгжүүлэх эрмэлзэлтэй залуусыг нэгтгэж, хэрэглэгчдэд зориулан өөр хоорондоо бэлэг солилцох, зургийн цомог үүсгэх, сэтгэгдэл бичих гэх мэт олон сонголтыг бий болголоо. Бизнесийн байгууллагын хувьд Расе-Ьоок.соm-оор өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, зорилтот зах зээлдээ хүрэх ухаалаг сонголтыг бий болгож өгсөнөөр РасеЬоок.соm-той хамтрах брендүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгджээ.
Ийнхүү амжилтыг ар араасаа дагуулсан РасеЬоок.соm 2008 оны эхээр 30 сая хэрэглэгчтэй байсан бол 2008 оны сүүлээр энэ тоо 100 саяд хүрч, дэлхийн хамгийн том олон нийтийн цахим сүлжээ суваг болжээ. Харин 2010 оны хувьд РасеЬоок багийнхан үндсэн системд хийсэн олон өөрчлөлт нь хэрэглэгч өөрийн дансандаа хувийн тохиргоог хийх боломжтой болж, мөн liке товчийг бүтээсэн юм. Liке товчийг бүтээснээр fасеЬоок хуудсыг зөвхөн хувь хэрэглэгч биш компаниуд олзуурхан, хэрэглэгчтэйгээ харилцахад илүү хялбар болсон хэмээн үздэг. Өнөөдөр энэхүү товч нь өөрийн гэсэн үнэ цэнээ мэдрүүлж, олон брэнд хэрэглэгчээсээ liке хэмээх үнэлгээг авахын төлөө маркетингийн "дайн" өрнүүлж байна.
РасеЬоок-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байсан боловч тэд үүнээс олон хэрэглэгч нэмэгдэх боломжтойг мэдэрснээр Үаhоо, Gmail зэрэг цахим шуудан хэрэглэгчдийг татахаар өөрсдийн сурталчилгааг тус сайтуудад байршуулж эхэлжээ.
2012 он РасеЬоок хэрэглэгч, эзэмшигчдийн хувьд маш чухал жил байсан бөгөөд тэд санүүгийн зах зээл дээр өөрсдийн хувьцааг гаргаж томоохон хөрөнгийг босгож эхэлсэн билээ. Хэдийгээр хөрөнгийн зах зээл дээр технологийн компаниудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон хувьцааг гаргасан боловч одоог хүртэл өөрсдийн хүссэн үр дүнд хүрч чадаагүй гэж үздэг хэвээр.
РасеЬоок-ийн 10 жилийн ойгоор Марк Цукерберг дараах захидлыг хэрэглэгчдэдээ илгээсэн юм.
Одоог
хүртэл миний хувьд хамгийн гайхамшигтай аялал маань үргэлжилсээр. Миний
хувьд энэхүү аяллын нэг хэсэг байгаадаа үнэхээр их баяртай байна. Олон
хүнийг нэгтгэж, хамтдаа аялах үнэхээр их хэцүү. Энэ бүгдийг хийж чадсан,
чадаж байгаа нь ганцхан миний амжилт биш, энэ аяллын бүрэлдэхүүнд
багтаж байгаа та бүхний амжилт юм. Энэ бол РасеЬоок хэмээх аварга том
завиар цахим орчинд хийж буй аялал маань билээ. Хүмүүс өдөр бүр л надаас
"РасеЬоок-ын цаашдын төлөвлөгөө юу байна, энэ цахим сүлжээ сувгийн гол
хүрэх цэг юу вэ" гэж асуудаг. Харин би үүнд "Сайн мэдэхгүй ээ, идэвхтэй
ашиглаж буй олон хүний хамтын "завь" болохоор хаашаа, хэрхэн явахыг тэд л
мэддэг хэмээн хариулдаг. Миний хамгийн тод санаж байгаа зүйл бол 2004
оны нэгэн гайхалтай шөнө РасеЬоок-ыг нээсний дараа миний коллежын найз
надад пицца авчран "Чиний хийсэн зүйл манай сургуулийн оюутнуудын
анхаарлыг их татаж байна. Тэд маш идэвхтэй ашиглаж байна" хэмээн хэлсэн
юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих