Чингис хаан маань орос Кузнецов,
герман Шмидт, англи Смит, араб Хаддад, испани Фернандес нартай амьдаа юм
байна. Үүнийг сонсоод та бүхэн хачирхаж буй за. Хэл шинжлэлийн залуу
доктор М.Саруул-Эрдэнийн "Сонирхолтой монгол хэл” номыг гүйлгэжээ суусан
чинь харин ийм юм гараадахдлаа. Тэгээд л хов хүргэж байгаа нь энэ.
Учрыг олж хужрыг тунгааваас:
"Дэлхийн
олон хэлэнд хэлбэрээрээ бус утгаараа амьдаа болох нэр олон бий. Монголд
Дархан нэртэй хүн байдаг. Тэгвэл оросын Кузнецов, германы Шмидт,
английн Смит, арабын Хаддад, испаний Фернандес, унгарын Ковач,
португалийн Феррейро хэмээх түгээмэл нэрс бүгд дархан гэдэг утгатай. Тэр
ч байтугай их эзэн Чингис хааны маань жинхэнэ нэр ч Дархан гэдэг
утгатай билээ. Тэмүүжин гэдэг нь одоогийнхоор бол Төмөрчин гэсэн үгийн
хувирал юм. Эртний Монгол, Түрэг хэлэнд Төмрийг тэмур гэдэг байж. Үүн
дээр мэргэжлийн нэр бүтээх -чин дагавар залгавал Тэмурчин гэсэн нэр
бүтнэ. Тэмур язгуурын –р авиа гээгдсэнээр эгшгийн араас орох дүрмийг
даган -чин нь жин болж Тэмүжин болсон байна” гэжээ.
Дашрамд
хэлэхэд нэр судлаач Ж.Сэржээгийн арваад жилийн өмнө тооцоолсноор манайд
7600 орчим Наранцэцэг байгаагийн 350-аад нь Баатарын овогтой ажээ.
Түүнээс хойш хэдэн Баатар охиндоо Наранцэцэг нэр өгсөн бол? Жинхэнэ
овгоо сэргээснээр энэ байдал гайгүй болох болов уу. Аягүй бол энэ 350-ын
200 гаруй нь Боржигон овогт болчихсон ч байж мэднэ. Солонгосын нийт хүн
амын 80-аад хувь нь Ким, Ли, Пак овогтой байдаг шиг юм болох вий дээ
http://anduusanaa.blogspot.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5862
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих