Нэр бүхий УИХ -ын гишүүдийн утсанд мессеж ирсэн талаар яригдаж, зарим
гишүүд шалгуулахаар ТЕГ хандаад байгаа. Тэгвэл гишүүдэд ирээд буй
мессежний асуудлаар "Мобиком” группийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй,
дэд захирал М.Энхсайхан нар мэдээлэл өглөө.
Бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана
Румын, Мальта гэсэн хоёр улсын хоёр улсын оператор байгааг тогтоосон
байна. Румын, Мальта улсын үүрэн холбооны оператороос Монголын 20
хэрэглэгчийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан бөгөөд хэчнээн хүнд мессеж
явуулсныг одоогоор тогтоогоогүй гэнэ. Уг мессежийг хязгаарлах талаар
шуурхай арга хэмжээг авч байгааг "Мобиком” группээс мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих