
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын эрэгтэйтэйчүүдийн +100кг-д Ө.Дүүрэнбаяр түрүүллээ.
Жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний барилдаанаа Эстонийн тамирчин Сильдвийр Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалсан юм.
Тэрээр өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялснаар дараачийн шатандаа Египетийн жүдоч Селим Халидтай барилдахаар учраа таарсан юм.
Энэ барилдаанд тэрээр өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан.
Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лакивыг юко үнэлгээгээр дийлж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Шигшээ барилдаанд тэрээр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ийнхүү залуучуудын анхны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч, жүдо бөх сонирхогчдыг баярлууллаа.
Ө.Дүүрэнбаяр одоогоос сарын өмнө БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн 17 дугаар наадамд мөн энэ жиндээ оролцож, мөнгөн медаль хүртэж байсан юм.
Залуучуудын дэлхийн аварга болсноор түүний дэлхийн жүдо бөхийн чансаа хэдэн шатлалаар өсөх нь тодорхой болж байна.
Ийнхүү Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсайхан, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нараар ахлуулсан жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн 17 тамирчин энэ удаагийн ДАШТ-нд амжилт арвинтай оролцлоо.
Манай улсын баг тамирчид нийтдээ 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт 5-р байрт Г. Наранцэцэг шалгарсан амжилтаараа хүртсэн медаль, гаргасан амжилтаараа дэлхийн 80 улсаас эхний IV байрт бичигдлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих