Оросын холбооны улсын хилийн дагуу ой хээрийн түймрээс хамгаалах
шороон зурвас байгуулах ажлыг БОНХЯамны санхүүжилтээр 150 км, орон
нутгийн төсвөөр 100 км нийт 250 км шороон зурвас байгуулах ажлыг энэ онд
анх удаа эхлүүлсэн билээ. Уг ажлыг хээрийн түймэр ОХУ-с хамгийн ихээр
орж ирдэг Чулуунхороот сумаас эхлэн хийж 10 м өргөнтэй, 15-30 см гүнтэй,
250 км урттай шороон зурвас байгуулах ажлыг Хил хамгаалах ерөнхий
газартай зөвшилцсөний үндсэн дээр Хилийн 0275 дугаар ангийн хамт олон
хийж гүйцэтгэн. Уг ажлыг 10 сарын 18,19 ны өдрүүдэд улс, аймгийн комисс
хүлээн авч 100% белэлттэй гэж үзлээ. Уг комиссд Байгаль орчин ногоон
хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга,
түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чулуунбаатар, Хил
хамгаалах ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтэсийн дарга
хурандаа Б.Гэрэл, тус газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан
мэргэжилтэн Б.Дашдэндэв, Г.Оргил, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын
хэлтсийн мэргэжилтэн М. Аръяазул, Байгаль орчны газрын дарга Ш. Ганбат,
Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр, Байгаль орчны газрын амьтан
түймрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Бямбажав, Дашбалбар сумын
тамгын газрын дарга, газрын даамал, сумын Төрийн сангийн төлөөлөл,
гүйцэтгэгчийг төлөөлж хилийн цэргийн 0275 ангийн дарга хурандаа
В.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь үзэж танилцан хүлээн
авлаа.
Түймрээс хамгаалах шороон зурвасыг хүлээж авах ажлын явцад Хуурай хөндий, Ямалхын заставын зүүн хойд тал, Шар усны заставын зүүн хойд тал, 3 улсын хил зэрэг газруудад хагалсан талбайд хэмжилт хийхэд гэрээнд заасны дагуу 10 м өргөнтэй хагалж хагалсан газраа борнойдож, цэвэрлэж, хээлсэн байлаа.
Хил хамгаалах газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн түймрийн зурвасын байдалтай танилцаж телевизийн бичлэг хийсэн бөгөөд уг бичлэгт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, Оросын холбооны улсаас орж ирсэн түймрийн талаарх мэдээллийг өглөө. Ой хээрийн түймрээс хамгаалах шороон зурвасыг хилийн 0275 дугаар ангид хүлээлгэн өгч цаашид мөр хянах зурвас болгон ашиглахаар тохиролцож акт үйлдлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих