Энэ өвөл цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны газрын Урьдчилан мэдээллэх секторын инженер А.Даваажаргалтай ярилцлаа.
-Энэ жил дулаан өвөл болно гэх боллоо. Ер нь цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байна вэ?
- Өвлийн эхэн сар арваннэгдүгээр сараас эхэлдэг. Ямар ч байсан өвлийн
эхэн сард дулаан байна. Энэ жилийн өвлийн төлөвийг олон жилийн дундажтай
харьцуулахад харьцангуй дулаан өвөл болно гэсэн урьдчилсан мэдээ
гарсан.
-Цас их орно гэж байна. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?
-Цаг агаар дулаахан байх ч цас их орох төлөвтэй байгаа. Аравдугаар
сараас нэгдүгээр сар хүртэл ихэнх нутгаар их цас орно. Мөн хаврын
улиралд ч цас орох төлөвтэй байна.
-Цастай өвөл хүйтэн байдаг гэж ярьдаг. Тэгвэл энэ жилийн хувьд цас их орох ч дулаахан өвөлжинө гэж ойлгож болох уу?
-Өвөл хэт хүйтэн байснаас дулаахан байх нь дээр. Гэхдээ цас их орсны
дараа дулаарах нь тийм ч сайн үзэгдэл биш. Яагаад гэвэл цас хайлж,
доошоо нягтарч мөстдөг. Энэ нь малчдад болон мал бэлчээрлэхэд
хүндрэлтэй. Мөстсөн цасны доороос мал өвс олж идэхэд хэцүү. Малын хэвтэр
норж, хөлдөнө гэх олон асуудал үүснэ.
Бэлчээрийн даац багтаамжийг авч үзэхэд нутгийн 60 орчим хувь нь
боломжийн өвөлжихөөр байгаа юм. Гэтэл Завхан, Ховд, Өмнөговь, Дундговь,
Архангай аймгийн нутгаар бэлчээрийн даац, багтаамж хүрэлцээ муу байна.
Эндээс харахад нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хангалтгүй
байна гэсэн үг. Малчид ч өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Ер
нь бол дулаан өвөл болно гэж ард иргэд тайвширч болохгүй.
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим нутгаар цас их орно
гэсэн. Аль нутгаар цас их орох вэ. Энэ сарын сүүлээр цаг агаар ямар байх
бол?
- Монгол Улсын цаг агаарын дундаж темпаратур 1-18 хэмийн хүйтэн байдаг.
Хамгийн хүйтэн хэсэг бол Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар
13-18 хэм байна. Ерөнхийдөө говийн бүс болон өмнөд хэсгээр 1-7 хэмийн
хүйтэн. Бусад нутгаар 7-13 хэмийн хүйтэн байна.
Аравдугаар сарын дундуур Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дорнод,
Завханы зүүн хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Дундговийн хойд болон зүүн
хэсгээр, Булганы өмнөд хэсгээр нэлээд их цас орно. Арваннэгдүгээр сард
Дорнод, Төв, Булган, Сүхбаатарын ихэнх нутгаар, Өвөрхангай болон Ховдын
хойд хэсгээр Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр цастай.
Арваннэгдүгээр сард Увс, Завханы хойд хэсгээр 7-10 мм тунадас орно.
Харин Хөвсгөл, Завхан, Булганы зүүн хэсэг, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий,
Дорнодын хойд хэсгээр 4-7 мм тунадас орох байгаа. Бусад нутгаар 0.7-4 мм
тунадас орох урдьчилсан дүн мэдээ гарсан.
-Цасан шуурга болж хэт их хүйтэрхийг урьдчилан мэдэх боломж хэр
байдаг вэ. Өнгөрсөн зун л гэхэд Архангай аймгийн Хашаат суманд шороон
шуурга болсон. Шуурга болохоос өмнө урьдчилан мэдэх боломж байгаагүй юм
уу?
-Цаг агаарын нэг сарын урьдчилсан мэдээгээр үүнийг мэдэх боломжтой.
Хэдний өдөр салхи хэдэн метр хүрч салхилах вэ гэх мэтээр хэлж болно. Нэг
хоногийн өмнө тэр аймагт салхи хэдэн метр секунд хүрч цасан болон
шороон шуурга шуурна гэдгийг тодорхой мэдэх боломжтой.
Энэ зун Архангайд болсон үзэгдэл өмнө нь манай оронд тохиолдож
байгаагүй. Хойд Америкийн зүүн эргийн бүс нутгаас дулаан чийгийн маш их
зөрүү үүссэн тохиолдолд иймэрхүү үзэгдэл болдог. Энэ гамшгийг урьдчилан
мэдээлэх боломж манай орны хувьд харьцангүй бага.
Аравдугаар сарын дундуур Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дорнод,
Завханы зүүн хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Дундговийн хойд болон зүүн
хэсгээр, Булганы өмнөд хэсгээр нэлээд их цас орно. Арваннэгдүгээр сард,
Дорнод, Төв, Булган, Сүхбаатарын ихэнх нутгаар, Өвөрхангай болон Ховдын
хойд хэсгээр Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр цастай.
- Цаг агаарын урьдчилсан мэдээний баталгаа хэдэн хувьтай байдаг
вэ. Дулаахан, бороогүй байна гэсэн мэдээ гараад удаагүй байхад гэнэт
бороо орж, хүйтрэх тохиолдол байдаг?
-Манай улсад аюултай үзэгдлийг урьдчилан илрүүлэх боломж 70- 80 хувьтай
байдаг. Гэхдээ аюултай үзэгдлийг шүү дээ. Харин жижиг масштабтай
аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд хүндрэлтэй байдаг юм. Энэ нь
манай байгууллагад тоног төхөөрөмж дутагдалтай байдагтай холбоотой.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих