Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Харин түүний энх орондоо ирсэн 14 хоногийн хугацаанд улс төрийнхөн ихээхэн бужигнаад будлиад авав. Ямартаа ч өөрийн гэсэн байр суурь өнөөдрийг хүртэл байгаа гэдгээ мэдрүүлж сануулаад мордлоо.
Өчигдөр 18:00 цагт БНСУ руу хүлгийн жолоо залсан түүний Монголд өнгөрүүлсэн цөөхөн хэдхэн хоногт улстөрийнхний толгойны эргүү арилвал арилхаар л болсон. Ингэж хэлэхийн учир нь өнөөгийн засгийн газрын тэргүүн өөрийн нам нэгт нөхөдтэйгээ ч зөвшилцөлгүй хөл болон гүйж очин гэрээгээ шинэчилсэн хийгээд улс төрчид ар араасаа урт дараалал үүсгэн уулзаж ёстой номын дуу сонсоод авах шиг боллоо.
Харин ерөнхий сайдын маань хийсэн энэхүү үйлдэлд нь бухимдсан намын нөхөд нь өнөөдөр түүний ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засгийн эрхнээс нь огцруулах тэр байтугай намын дарга байх үгүй талаар ярьж хэлж эхэлсэн нь Н.энхбаяр гэдэг хүнээс хаэрхэн айж байгааг илтгэх мэт. Өнөө үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр л АН доторхи будилаан, талцах байдал илрээд одоогоор хэн нь хэрхэн ямар нүүдэл хийх вэ хэмээн нэг нэгнээ отсон хүлээсэн байдалд орлоо. Ийнхүү өөрийгөө зангаргатай улс төрч гэдгээ бууж мордох хугацаандаа дахин баталчихаад Н.Энхбаяр явлаа.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих